"БИЕИЙН ТАМИРЫН БОЛОВСРОЛ, СПОРТЫН ХӨГЖИЛ 2019" УЛСЫН ХЭМЖЭЭНИЙ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ХОЁР ӨДӨР АМЖИЛТТАЙ БОЛЛОО

Undefined

“Биеийн тамирын боловсрол, спортын хөгжил 2019” сэдэвт улсын хэмжээний эрдэм шинжилгээний хуралдаан "Биеийн тамирын боловсрол, эрүүл мэнд", "Спорт ба Шинжлэх ухаан" гэсэн хоёр салбараар үргэлжилж,эрдэмтэн судлаачид илтгэлээ хэлэлцүүллээ.

Тус энхний өдөр буюу 4-р сарын 12-ны өглөө үндсэн илтгэгчээр БСШУСЯ-ны БТС-ын Бодлогын газрын дарга Э.Мөнхбилэг “Биеийн тамир, спортын салбарын өнөөгийн байдал” сэдвээр, МУБИС-ийн Биеийн Тамирын Сургуулийн захирал Г.Энхсайхан “Биеийн тамир, спортын мэргэжилтэн бэлтгэх асуудалд” сэдвээр, БСШУСЯ-ны ЗГХА БТСГ-ын Биеийн тамирын бодлого хэрэгжилтийн зохицуулалтын хэлтсийн дарга Г.Одбаатар “Хүн амын бие бялдрын хөгжилт, чийрэгжүүлэлтийн асуудалд” сэдвээр, ХБНГУ-ын Фрайбург хотын их сургуулийн профессор Дийтхэлм Блэкинг “Хүн төрөлхтний түүхэн дэх шилжилт хөдөлгөөн ба спорт” сэдвээр оролцож илтгэлээ хэлэлцүүлсэн юм.

Тус эрдэм шинжилгээний хурлыг БСШУСЯ, МУБИС-ийн Биеийн Тамирын сургууль, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газар хамтран зохион байгууллаа. Нийт 9 байгууллага, 55 судлаачбагш, спортын мэргэжилтнүүд монголын спортын шинжлэх ухаанд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэн хуралдлаа.