"БИ ЧАДНА" СЭДЭВТ СУРГАЛТ, ӨДӨРЛӨГ ЗОХИОГДЛОО.

Mongolian

Жил бүрийн 10 дугаар сарын 15-ны өдөр орон даяар тэмдэглэх "Цагаан таягтны өдөр"-ийг угтан тус байгууллагаас санаачлан харааны бэрхшээлтэй иргэдийн дунд үндэсний спортыг сурталчлах “Би чадна” сэдэвт сургалт, өдөрлөгийг анх удаа 2018 оны 9 дүгээр сарын 26-27-ны өдрүүдэд Насанд хүрэгчид болон сурагчдын ангиллаар тус тус зохион байгууллаа.Насанд хүрэгчдийн дунд зохиогдсон “Би чадна” сэдэвт сургалт, өдөрлөгийн талаар: Насанд хүрэгчдийн "Би чадна" сэдэвт сургалт, өдөрлөгийг 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны спорт зааланд зохиож, нээлтийн ажиллагаанд ЗГХА -Биеийн тамир спортын газрын Биеийн тамирын бодлогын хэрэгжилтийн зохицуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Эрдэнэтуяа, Монголын Үндэсний Паралимпийн Хорооны Тэргүүн дэд ерөнхийлөгч, Монгол Улсын Эрүүлийг хамгаалахын гавъяат ажилтан Д.Сүрэнхорлоо, Монголын Хараагүйчүүдийн үндэсний холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Болдбаатар, Харааны бэрхшээлтэй Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал Б.Ганзориг, Монгол Улсын Гавьяат тамирчин Ж.Лхагважав, Монголын Ширээний шагаан холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Тэгшжаргал, Монголын Буриад сурын холбооны Тэргүүн Б.Амарсайхан нар оролцлоо.Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, Хараагүй хүмүүсийн хөдөлмөр эрхлэх үйлдвэр, Бэст массажийн сүлжээ төв зэрэг байгууллагын 280 гаруй харааны бэрхшээлтэй иргэд маань анх удаа ширээний шагай няслах, морь уралдуулах, шагай атгах, сур харвах зэрэг төрлөөр мэдээлэл, арга зүйн сургалтыг авч, тэмцээнд амжилттай оролцлоо. Мөн өдөрлөгийн үйл ажиллагаатай ОХУ-ын Хараагүйчүүдийн үндэсний холбооны дэд ерөнхийлөгч Иля Абромова сонирхон танилцаж, сур харвах арга зүйг заалган өөрийн биеэр харваж үзлээ. Нийт үйл ажиллагаанд оролцогчдод амжилт хүсэн МСҮТ-ийн Алжаал тайлах ангийн оюутан Есүдэй ая дууны хөг нэмлээ. Сургалт, өдөрлөгийн үйл ажиллагаа амжилттай боллоо. 

  • Сурагчдын дунд зохиогдсон “Би чадна” сэдэвт сургалт, өдөрлөгийн талаар:             

Сурагчдын "Би чадна" сэдэвт сургалт, өдөрлөгийг 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Нийслэлийн ерөнхий боловсролын 116 дугаар сургуулийн спорт зааланд зохиож, нээлтийн ажиллагаанд тус сургуулийн захирал Л.Баярсайхан, ЗГХА-Биеийн тамир спортын газрын Биеийн тамирын бодлогын хэрэгжилтийн зохицуулалтын хэлтсийн мэргэжилтэн Ж.Баасансүрэн, Монголын Үндэсний Паралимпийн Хорооны Тэргүүн дэд ерөнхийлөгч, Монгол Улсын Эрүүлийг хамгаалахын гавъяат ажилтан Д.Сүрэнхорлоо, Монголын Ширээний шагаан холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Тэгшжаргал, Монголын Ширээний шагаан холбооны ерөнхий шүүгч Т.Арслан, Монголын Буриад сурын холбооны Тэргүүн Б.Амарсайхан, Монголын Үндэсний сурын холбооны ажилтан Ядамдорж нар оролцлоо. Тус сургуулийн 1 дүгээр ангийн сурагч Энгүүнбат “Смуглянка” дуугаар ая дууны мэндчилгээ дэвшүүлэн оролцогчдод амжилт хүссэнээр сургалт, тэмцээний үйл ажиллагаа эхэллээ. Нийслэлийн ерөнхий боловсролын 116 дугаар сургуулийн 130 гаруй сурагчид энэхүү арга хэмжээнд хамрагдлаа.

  • Харааны бэрхшээлтэй насанд хүрэгчид болон сурагчдын дунд анх удаа зохиогдсон үндэсний спортыг сурталчлах энэхүү үйл ажиллагаанд идэвхтэй оролцон бусдыгаа хошуучлан амжилт гаргасан оролцогчдод Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Биеийн тамир, спортын газрын Даргын өргөмжлөл, спортын хэрэглэлээр шагнаж урамшуулснаар үйл ажиллагаа өндөрлөлөө. 
  • Сургалт, өдөрлөгийн үйл ажиллагааг мэдээллийн МҮОНТ, MNC, MNWorld, Тулга-5  зэрэг телевизээр сурталчлан олон нийтийн хүртээл болгон сурталчлав.
  • Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн  тамир, спортын газраас харааны бэрхшээлтэй насанд хүрэгчид, сурагчдын дунд анх удаа зохиосон энэхүү үйл ажиллагаа нь оролцогчдыг үндэсний спортын хэрэглэгдэхүүн, хэрэглэл материалтай биечлэн танилцах (гартаа барин мэдрэх), ерөнхий ойлголттой болох, тухайн төрлийг сурталчлах, цаашид үндэсний спортоор хичээллэж БИ чадах юм байна гэсэн итгэл үнэмшлийг төрүүлсэн чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо. Сур харвах тэмцээнд насанд хүрэгчдээс Ө.Бямбажав, Э.Хүрэлбаатар нар, сурагчдаас Ч.Энхжаргалн, О.Доржжодов нар ТОВХ харваж тэнцсэн оноогоо хагалсан болно. 
  •