БУЯНТ-УХАА СПОРТЫН ОРДОНД ШААРДДЛАГАТАЙ 1.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН САНХҮҮЖИЛТИЙГ ШИЙДВЭРЛЭХЭЭР БОЛЛОО.

Mongolian

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон бусад албаны хүмүүс Хан-уул дүүргийн 10-р хороонд байрлалтай Буянт-Ухаа спортын ордны техникийн хүчин чадлыг нэмэгдүүлэх төлөвлөлт, гэрээнд заагдсан Монголын талын хариуцах ажил болон санхүүжилт бусад холбогдох мэдээлэл, үйл ажиллагаатай танилцлаа.

БУСО нь БНХАУ-ын буцалтгүй тусламжаар 2011 оны 6-р сард ашиглалтанд орсон. 5045 хүний суудалтай. Одоогоор тус 0ордны үйл ажиллагааны 78%-ийг энтертэйнмент арга хэмжээ эзэлдэг. Энэ нь спортын үйл ажиллагаа явагддаггүй үеэр буюу тус ордны үндсэн үйл ажиллагааны чиглэлийг алдагдуулалгүйээр зохион байгуулагддаг байна. 2016 онд Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болсноор өнөөдрийг хүртлэх хугацаанд 300 гаруй сая төгрөгийн татварын өр хуримтлагджээ.  Ашиглалтанд орсноос хойш техникийн шинэчлэл хийгдээгүй. БНХАУ-ын 76 сая юанийн буцалтгүй тусламжаар техникийн хүчин чадлыг нь нэмэгдүүлэх гэрээ хийгдсэн ч Монголын талаас хариуцаж буй ажилд 800 орчим сая төгрөг шаардлагатай. Үүнийг 2021 оны улсын төсөвт тусгаж өгөхийг Ерөнхий сайдаас хүссэн юм.

Монгол Улсын Ерөнхий сайд  У.Хүрэлсүх нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, Биеийн тамир, спортын салбарыг шинэ шатанд ахиулахад онцгой анхаарч ажиллахаа онцолж буй. Тиймдээ ч өөрийн эрхлэх асуудлын хүрээнд Биеийн тамир, спортын улсын хороог байгуулсан. Энэ онд онцгой нөхцөл байдал үүсч цар тахлын улмаас Буянт-Ухаа спортын ордны үйл ажиллагаа доголдож, ашиг орлогогүй ажилласан зэрэг шалтгааныг бодолцож БУСА ТӨААТҮГ-ын татварын өр болон техникийн шинэчлэлд шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэхээр боллоо. Цаашид дахин өр ширний асуудал ярилгүйгээр хариуцлагатай хичээж ажиллахыг үүрэг болголоо.