БӨМБӨГТЭЙ ХОККЕЙЧИД ДАШТ-ИЙ ХАГАС ШИГШЭЭД ШАЛГАРЛАА

Undefined

 

 

ОХУ-ын Эрхүү хотод болж буй бэндигийн ДАШТ-ий хасагдах шатны эхний тоглолтыг Монголын шигшээ баг Чехийн эсрэг хийж хэдхэн хоромын өмнө 2:1 харьцаатай ялалт байгууллаа. Ингэснээр хагас шигшээ тоглолтонд шалгарч Украйн, Латвийн багуудын аль хожсонтой нь финалд үлдэх эрхийн төлөө өрсөлдөх болоод байна.

 

Монголын шигшээ багийн тухайд тэмцээний В хэсэгт Япон, Латви, Словак, Сомалийн багуудыг хожиж хэсгээ тэргүүлснээр хасагдах шатанд шалгараад байсан юм.

Ийнхүү дараалсан 5 дахь ялалтаа байгууллаа. Хэсгийн тоглолтонд Сомалиг 10:0, Словакийг 4:0, Японы багийг 2:1-ийн харьцаатай, хасагдах шатанд Чехийг 2:1 харьцаатай тус тус хожлоо.

 

Бөмбөгтэй хоккейн шигшээ багийн тамирчиддаа амжилт хүсье!