ДАСГАЛЖУУЛАГЧИЙН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТ ЯВУУЛАХ БАЙГУУЛЛАГЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

Undefined

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/839 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Спортын сургалт-дасгалжуулалтыг удирдах, спортын тэмцээнд оролцуулах үйл ажиллагаа эрхлэх, эрх олгох журам”-ын 4.6.3, 4.6.4-д заасны дагуу дасгалжуулагчийн мэргэжил дээшлүүлэх сургалт явуулах байгууллагыг сонгон шалгаруулалтын зарлаж байна.
Сонгон шалгаруулалтад оролцох байгууллага дараах материалыг бүрдүүлж Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын бичиг хэрэгт ирүүлнэ.
- Байгууллагын товч танилцуулга
- Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
- “Дасгалжуулагчийн мэргэжил дээшлүүлэх сургалтыг явуулах байгууллага сонгон шалгаруулах баримт бичиг”-ийн дагуу материал бүрдүүлэх
Дэлгэрэнгүй мэдээлэл болон “Дасгалжуулагчийн мэргэжил дээшлүүлэх сургалтыг явуулах байгууллага сонгон шалгаруулах баримт бичиг”-ийг www.sport.gov.mn веб сайт, Биеийн тамир, спортын газрын 51-264136 дугаар утсаар авна уу.
Материал хүлээн авах хугацаа:
2020 оны 05 дугаар сарын 22-ний өдрийн 17 цагаас өмнө Биеийн тамир, спортын газрын бичиг хэрэгт ирүүлсэн байна.
ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ
БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ГАЗАР