Дасгалжуулалтын төлөвлөлт - 2017 сэдэвт сургалт дадлага

Mongolian

Токио-2020 хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2017-2020 онд ҮШБ-ийн дасгалжуулагчаар ажиллахаар томилогдсон дасгалжуулагчдад зориулж “Дасгалжуулалтын төлөвлөлт-2017” сургалт, дадлага 2017 оны 3 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд зохион явууллаа.“Дасгалжуулалтын төлөвлөтийн” сургалт, дадлагаар жилиийн, их мөчлөг /макроцикль/, бага мөчлөг /микроцикль/-ийн төлөвлөлтийг боловсруулснаас гадна  хувь тамирчин дасгалжуулалтын төлөвлөлтийн загварчлалыг боловсруулж хэрэгжүүлэхийг зорилго болгосон.Дасгалжуулалтын төлөвлөлтийн загварчлалыг боловсруулах аргачлалыг боловсруулна. Эмнэлэг сурган, сэтгэл зүйн төлөвлөлтийн загварчлал хяналт тавих загварчлалыг боловсруулж хэрэгжүүлэх талаар онол арга зүйн сургалт явуулж 2 дахь өдөр онол арга зүйн үндэслэл дээр тулгуурлан дасгалжуулалтын төлөвлөлт дээр бодит тоо, үзүүлэлт дээр багийн дасгалжуулагчид харилцан ярилцаж зөвлөлдөн урьдчилан боловсруулалт хийж идэвхитэй оролцов.Тус сургалтыг МУГД ШУ-ны доктор Л.Ням удирдан явууллаа.