МОНГОЛЫН БҮХ АРД ТҮМНИЙ ӨВЛИЙН СПОРТЫН ХV НААДМЫГ ЗОХИОН БАЙГУУЛСАН ТУХАЙ ТОВЧ ТАЙЛАН МЭДЭЭ

Undefined

МОНГОЛЫН БҮХ АРД ТҮМНИЙ ӨВЛИЙН СПОРТЫН ХV НААДМЫГ

ЗОХИОН БАЙГУУЛСАН ТУХАЙ ТОВЧ ТАЙЛАН МЭДЭЭ

 

Биеийн тамир, спортын  тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.6, 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэг, Засгийн газрын 2018 оны 183 дугаар тогтоолоор батлагдсан “Улсын хэмжээний спортын наадам зохион байгуулах журам”-ын 2.1 дэх хэсэг, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын Сайдын 2018 оны А/777 дугаар тушаалыг тус тус үндэслэн Засгийн газрын  хэрэгжүүлэгч агентлаг-Биеийн тамир, спортын газрын даргын 2019 оны 02 дугаар сарын 21-ны өдрийн А/50 дугаар тушаалаар 2019 оны 02 дугаар сарын 22-26-ны өдрүүдэд Шайбтай хоккейн тэмцээн 15 дугаар хорооллын “Отгон-Од” клубын талбайд, Гүйлтийн тэшүүр, шорт трекийн тэмцээн “Хандгайт”-ын тэшүүрийн талбайд, Гүйлтийн цанын тэмцээн Биатлон, Уулын цанын үзүүлэх тоглолттой хамт “Скай резорт” цанын баазад 03 дугаар сарын 11-14-ны өдрүүдэд амжилттай явагдлаа.   

  

Монголын бүх ард түмний Өвлийн спортын ХV наадмын спортын төрлүүдийн тэмцээний зохион байгуулалтыг өвлийн спортын холбоодод дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллах гэрээ байгуулан, мэргэжил арга зүйн удирдлагаар ханган ажиллалаа.

 

ЗГХА-БТСГ-ын даргын А/50 дугаар тушаалаар наадмыг зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүн, шаардагдах зардлын төсөв, бэлтгэл ажлын төлөвлөгөөг батлуулан ажиласан.

 

Монголын Бүх Ард түмний Өвлийн спортын ХV наадамд 19 аймаг, нийслэлийн 9 дүүрэг, ЗХЖШ-ын “Алдар” Хил хамгаалах ерөнхий газрын “Хилчин” гэсэн Биеийн тамир, спортын хороодын нийт 500 гаруй тамирчид хурд, хүчээ сорин өрсөлдсөнөөс байгууллагын дүнгээр ЗХЖШ-ын “Алдар” БТС-ын хороо 40 оноогооор тэргүүлж, Хил хамгаалах ерөнхий газрын “Хилчин” Биеийн тамир, спортын хороо 51 оноогоор дэд байр, Төв аймгийн БТС-ын газар 63 оноогоор удаах байрт шалгарсан байна.

 

ШАЙБТАЙ ХОККЕЙН ТӨРӨЛ: Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооллын “Отгон-од” клубын талбайд 2019 оны 02 дугаар сарын 22-26–нд зохион байгуулагдав.

           1-р байр Орхон аймгийн “Хангарьд” баг

2-р байр Отгон-од клубын “Бласт” баг

3-р байр Хан-Уул дүүргийн “Эко аравт” баг

4-р байр Сэлэнгэ аймгийн “Бугант” баг

5-р байр Баянзүрх дүүргийн “Ананд-эрдэнэ” баг

6-р байр Золбоот тамирчид клубын “Шарын гол” баг

7-р байр Дархан-уул аймгийн “Дархан” баг

8-р байр Багануур дүүргийн “Багануур” баг

 

 

ГҮЙЛТИЙН ЦАНЫН ТӨРӨЛ: “Скай резорт” цанын баазад 2019 оны 03 дугаар сарын 11-14–нд зохион байгуулагдав.

 

1-р байр Х.Хаш-Эрдэнэ дасгалжуулагчтай “Алдар” спорт хороо

2-р байр Ж.Халиунаа дасгалжуулагчтай “Хилчин” спорт хороо

3-р байр Н.Ховор-Эрдэнэ дасгалжуулагчтай Дархан-уул аймаг

4-р байр Б.Баярсайхан дасгалжуулагчтай Булган аймаг

5-р байр Г.Хүрэлбаатар дасгалжуулагчтай Орхон аймаг

6-р байр Г.Ганбаатар дасгалжуулагчтай “Сургалтын төв” клуб

7-р байр Б.Ганбат дасгалжуулагчтай Сэлэнгэ аймаг

8-р байр Н.Батдорж дасгалжуулагчтай Өвөрхангай аймаг

9-р байр Г. Батсүх дасгалжуулагчтай Төв аймаг.

ГҮЙЛТИЙН ТЭШҮҮР: “Хандгайт” тэшүүрийн талбайд 2019 оны 03 дугаар сарын 11-13–нд зохион байгуулагдав.

1-р байр Д.Энхбаяр дасгалжуулагчтай “Алдар” спорт хороо

2-р байр Б.Болдбаатар дасгалжуулагчтай “Төв” аймаг

3-р байр Б.Базарсад дасгалжуулагчтай “Булган” аймаг

4-р байр А.Болд дасгалжуулагчтай “Баянзүрх” дүүрэг

5-р байр Ж.Даваасүрэн дасгалжуулагчтай “Хилчин” спорт хороо

6-р байр Ж.Алтанцэцэг  дасгалжуулагчтай “Хан-Уул” дүүрэг

7-р байр Г.Заяандарь дасгалжуулагчтай “Хөвсгөл” аймаг

8-р байр Б.Сансарбилэг дасгалжуулагчтай “Орхон” аймаг.

 

ШОРТ ТРЕК: “Хандгайт” тэшүүрийн талбайд 2019 оны 03 дугаар сарын 11-13–нд зохион байгуулагдав.

1-р байр Д.Энхбаяр дасгалжуулагчтай “Алдар” спорт хороо

2-р байр Ж.Алтанцэцэг  дасгалжуулагчтай “Хан-Уул” дүүрэг“

3-р байр Б.Базарсад дасгалжуулагчтай “Булган” аймаг

4-р байр Б.Болдбаатар дасгалжуулагчтай “Төв” аймаг

5-р байр  Б.Сансарбилэг дасгалжуулагчтай “Орхон” аймаг

6-р байр  Ж.Даваасүрэн дасгалжуулагчтай “Хилчин” спорт хороо

 

БИАТЛОНЫ ҮЗҮҮЛЭХ ТОГЛОЛТ: “Скай резорт” цанын баазад 2019 оны 03 дугаар сарын 11-14–нд зохион байгуулагдав.

 

 

 

 

 

 

УУЛЫН ЦАНЫН ҮЗҮҮЛЭХ ТОГЛОЛТ: “Скай резорт” цанын баазад 2019 оны 03 дугаар сарын 11-14–нд зохион байгуулагдав.

МБАТүмний ХV өвлийн наадмын өдрүүдэд “ALPINE FREESTYLE” тэмцээн нь үзүүлэх тоглолт хэлбэрээр Дэлхийн Монголчуудын чөлөөт цанын холбоо зохион байгуулан нийт хотын 9 дүүрэг, хөдөө орон нутгаас Архангай, Орхон аймгууд, “RTY”, “Road Mongolia”, “Монгейт”, “Урса” зэрэг клубүүд, ҮБТДС, ШУТИС-ийн “МИС” зэрэг 20-иод байгууллагын 40 гаруй тамирчид ямар нэгэн эрсдэлгүй оролцлоо.

Тэмцээн явагдах хугацаанд цаг агаарын хувьд гэнэт дулаарсны улмаас цас хайлж, шөнөдөө мөстөж, зам засах, зөөлрүүлэх, тэгшлэх, саваа туг зоох, нүх гаргах ажил хүндрэлтэй, гар ажиллагаа ихээр шаардагдаж байсан ч шүүгчид, тамирчид, багш нарын нэгдсэн хүчээр цаг уурын хүндрэлийг давж гарсан ба тэмцээний зам нь санаснаас сайн нөхцөлд боллоо гэж дүгнэж байна.

Тамирчид таван гараанд гарсан. Үүнээс гурван гарааг албан ёсоор дүгнэсэн. Тэмцээний хоёр төрөлд Э.Тэмүүлэн, нэг төрөлд Ц.Батжаргал нар түрүүлсан нь цаашид эдгээр тамирчид амжилтаа ахиуулах бололцоотой байгааг харууллаа.

 

МБАТ-ний Өвлийн спортын XV наадмын хүрээнд зохиогдсон

ALPINE FREESTYLE” тэмцээний дүн

 

2019 оны 03 дугаар сарын 11-14-ны өдөр                       “Скай резорт” цанын бааз

Хувийн дугаар

Тамирчдын овог, нэр

Нас, хүйс

Харъяа байгууллага клуб

Амжилт

Эзэлсэн байр

Шагнал гардуулах хүн

1, 2-р гараа (SG” төрөл)

1

13

П.Чулуунбаатар

34, эр

СХДүүрэг

30,54

III

ДМЧЦХолбооны гүйцэтгэх захирал Д.Чагнаа

2

36

Д.Төгсбаяр

32, эр

БГДүүрэг

30,26

II

3

04

Э.Тэмүүлэн

18, эр

ШУТИС, МИС

29,48

I

3-р гараа (Speed sking” төрөл)

4

34

Г.Төгөлдөр

23, эр

Орхон аймаг

26,80

III

БТСГазрын дарга Ц.Шаравжамц

5

04

Э.Тэмүүлэн

18, эр

ШУТИС, МИС

26,70

II

6

16

Ц.Батжаргал

49, эр

ХУДүүрэг

26,16

I

4, 5-р гараа (Gant slalom” төрөл)

7

02

Д.Төгсбаяр

32, эр

БГДүүрэг

31,82

III

БТСГ-ын дарга Ц.Шаравжамц,  ДМЧЦХ-ны гүйцэтгэх захирал Д.Чагнаа

8

17

П.Чулуунбаатар

34, эр

СХДүүрэг

31,20

II

9

04

Э.Тэмүүлэн

18, эр

ШУТИС, МИС

29,85

I

 

МБАТ-ий өвлийн спортын XV наадмын хүрээнд зохиогдсон

ALPINE FREESTYLE” тэмцээний үйл явц

 

 

 

 

 

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ

БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ГАЗРЫН СПОРТЫН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ХЭЛТЭС