МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ИХ НААДМЫН САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНИЙ ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ГАЗАРТ ХАРИУЦУУЛЛАА

Mongolian

Монгол Улсын биеийн тамир, спортын тухай хуулийн 16.1 заалт, Засгийн газрын 158 тоот тогтоол, БСШУС-ын сайдын А/155 тушаалаар Монголын оюутны спортын “Универсиад-2017” IV их наадам спортын 12 төрлөөр амжилттай зохион байгуулагдаж байна.

Унтверсиад их наадмын зохион байгуулах хорооны гуравдугаар хурал 2017.03.29-ний өдөр БСШУСЯ-ны байранд болж БСШУС-ын дэд сайд, их наадмын зохион байгуулах хорооны дарга Ё.Отгонбаяр хурлыг удирдан явууллаа.

Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Үүнд:

  1. Монголын оюутны спортын Универсиад IV их наадмын сагсан бөмбөгийн тэмцээний зохион байгуулалтын талаар хэлэлцэх
  2. Монголын оюутны спортын Универсиад IV их наадамд хүндийн өргөлтийн төрлийг нэмж оруулах тухай МХӨХ-оос ирүүлсэн хүсэлтийг тус тус хэлэлцлээ.

Их наадам спортын 12 төрлөөр зохион байгуулагдаж байна. Одоогоор чөлөөт бөх, волейбол, цана, жүдогийн төрлийн тэмцээнүүдэд явагдаж дүнгээ гаргасан. Ирэх сард шатар, ширээний теннис, гандбол, аеробикийн тэмцээнүүд төлөвлөгдөөд буй. Харин сагсан бөмбөгийн тэмцээний тов тодорхойгүй байна. Учир нь энэ төрөл дээр хоёр холбоо  тэмцээн зохион байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Тиймээс зохион байгуулах хорооны хурлаар  энэ асуудлыг хэлэлцээд хоёр холбооны зөрчил маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа тул хурлын төлөөлөгчдийн 100% саналаар Универсиад  их наадмын сагсан бөмбөгийн шигшээ тэмцээний зохион байгуулалтыг БТСГ-т хариуцууллаа.

            Хурлын хэлэлцэх асуудлын хоёрдугаарт Монголын хүндийн өргөлтийн холбооны хүсэлтийг хэлэлцлээ. Универсиад их наадам үндсэн 10, сонгож оролцох 2 нийт 12 төрлөөр явагдаж байгаа. Сонгож оролцох төрлийн нэг нь болох тэшүүрийн тэмцээн, Монголын тэшүүрийн холбооны хүсэлтийн дагуу  тодорхой шалтгааны улмаас зохион байгуулагдах боломжгүй болжээ. Тиймээс МХӨХ-ны хүсэлтийг хүлээн авах эсэхийг хэлэлцээд тэмцээнд оролцох байгууллага, тамирчдын тоо судалгааг тодорхой болгосны дараа дахин хэлэлцэж шийдвэрлэхээр тогтлоо.