Монголын үндэсний спортын VI наадам

Undefined

БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Биеийн тамир спортын газар хамтран 2018 оны 08 – р сарын 11-15 ний өдрүүдэд Хүй долоон худаг дахь Монгол наадам цогцолборт “Нүүдэлчин Монгол”  наадмыг зохион байгуулах гэж байна. 

  

"Нүүдэлчин Монгол" наадмын хүрээнд Үндэсний спортын 6 -р их наадам зохион байгуулагдах бөгөөд 21 аймаг, нийслийн 9 дүүргийн 2000 гаруй үндэсний спортын тамирчид  хүй долоон худагт отоглон бууж өөрсдийн авьяас билэг авхаалж самбаа, ур чадвараа сорих юм. 

Үндэсний спортын их наадам нь үндэсний спорт, тоглоом наадгай, ёс заншил, зан үйл, соёлын биет болон биет бус өвийг өсвөр үеийнхэнд өвлүүлэн таниулах, гадна дотоодын жуулчид болон судлаачдад сурталчлах зорилготой юм.

 

Их наадмыг олон нийтийн дунд түгээмэл дэлгэрсэн дараах төрлүүдээр зохион явуулах юм. 

  •    Үндэсний бөх,
  •    Үндэсний сурын харваа,
  •    Хурдан морины уралдаан,
  •    Шагайн харваа,
  •    Ширээний шагай,
  •    Жороо морины уралдаан,
  •    Уран уургач, бугуйлч, эмнэг булгиулагч,
  •    Буриад, урианхай, уламжлалт сурын харваа 

Анхан шатны тэмцээн аймаг, дүүргийн хэмжээнд 2018 оны эхний хагас жилд зохион байгуулагдаж тэндээс шалгарсан баг, тамирчид Хүй долоон худагт болох шигшээ тэмцээнд оролцоно. Их наадмын шигшээ тэмцээнд оролцогчдын цахим бүртгэл 2018 оны 08 дугаар  сарын 01 өдөр хаагдана.