МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ “ТЕХНИК СПОРТЫН ТӨВ”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

Mongolian

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх биеийн тамир, спортын улсын хороо болон түүний харьяа бэлтгэл сургуулилтын төвүүдэд ажиллаж, орчин нөхцөл, сургалт дасгалжуулалтын үйл ажиллагаатай танилцлаа. Ерөнхий сайдыг дагалдан явах ажлын бүрэлдэхүүнд Монгол улсны Ерөнхий сайдын зөвлөх Я.Төмөрбаатар, Нийслэлийн засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл, Сангийн яамны холбогдох албаны бусад хүмүүс оролцлоо.

БТС-ын салбарын үйл ажиллагаатай танилцах хөтөлбөр  “Техник спортын төв” ТӨҮГ-аас эхэлсэн. “Техник спортын төв” нь “Залуучуудын ногоон наадам”-ын бэлтгэл ажлын хүрээнд “Улаанбаатар спорт менежмент” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар 50 метрийн битүү тир, хийн бууны 10 метрийн тир, 50метрийн задгай тир, тамирчдын зочид буудалд их засвар хийгдсэн. Ерөнхий сайд их засварын ажлын гүйцэтгэл болон тус төвийг өргөтгөх төлөвлөлтийн байдалтай танилцсан юм.

Одоогийн техник спортын төв нь 1980 онд БНМАУ, ЗХУ-ын Засгийн газрын хэлэлцээрээр хойд хөршөөс манай улсад бэлэг болгон өгсөн бүтээн байгуулалт юм. Анх 20 га гаруй талбайг хамарч байсан. Одоо 2,8 га талбайд үйл ажиллагаагаа явуулж байна.  

1992 оноос нийгэм солигдох үед УБХТН-ын удирдлагууд Монгол Улсын Засгийн газраас ямар нэгэн зөвшөөрөл, чиглэл авалгүйгээр дур мэдэн удирдлагуудаа сольж, хүчингүй болсон тамга тэмдэг, хуурамч бичиг ашиглан газар болон өмч хөрөнгүүдийг зарж үрэгдүүлэн улсын өмчийг шамшигдуулж байгааг АТГ болон бусад хуулийн байгууллагаас хйиж буй мөрдөн шалгалтаар тогтоогдож байгаа юм байна.  Мөн 10 гаруй жилийн туршид хуулийн байгууллагаар явсаны эцэст газрын зарим хэсгээ эргүүүлж авсан. Тиймээс одоо газрын маргаантай байгаа алдагдсан өмч хөрөнгөө төрд авах ажилд дэмжлэг үзүүлж хамтарч ажиллахыг  “Техник спортын төв”-ийн захирал Б.Наран-Идэр Ерөнхий сайд болон бусад холбогдох хүмүүсээс хүслээ.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Улсын өмч хөрөнгө алдагдсан тухай асуудал хэдэн жилийн өмнөөс яригдсан. Алдагдсан өмч хөрөнгө улс эргүүлж авах ёстой. Бусдын хувийн өмчрүү халдаж буй хэрэг биш. Төр хулгайд алдсан өмч хөрөнгө эргүүлж авч байна гэсэн үг” гээд  холбогдох хүмүүсийг санаачлага гарган ажиллахыг үүрэг болголоо.

Батлан хамгаалах туслах нийгэмлэгийн харьяа Техник спортын төв ТӨҮГ нь цаашдаа өөрсдийн суурь баазад тулгуурлан Үндэсний шигшээ багийн бэлтгэлийн төв байгуулахаар төлөвлөгөөтэй байгаа юм.