Олон улсын спортын тэмцээн зохион байгуулах сонгон шалгаруулалтын зар

Undefined

МОНГОЛ УЛСАД 2020 ОНД ЗОХИОГДОХ ОЛОН УЛСЫН СПОРТЫН

ТЭМЦЭЭНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ

    Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас Биеийн тамир, спортын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.5 дахь заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсад 2020 онд зохион байгуулагдах олон улс, тив, дэлхийн зэрэглэлийн спортын тэмцээн байгуулах спортын холбоодын сонгон шалгаруулалтыг 2019 оны 12 дугаар сарын 05-наас зарлаж байна.

    Олон улс, тив, дэлхийн зэрэглэлийн спортын тэмцээн байгуулах зохион байгуулах хүсэлтэй спортын холбоод  Сангийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2009 оны 53/45 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан “Монгол Улсад олон улс, тив, дэлхийн спортын тэмцээн, наадмыг зохион байгуулах, санхүүжүүлэх журам” -ын 2.2 дахь хэсэгт заасны дагуу тэмцээн зохион байгуулах хүсэлтээ Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Биеийн тамир, спортын бодлогын газарт 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн дотор ирүүлнэ үү.

 

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН ЯАМНЫ

БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН БОДЛОГЫН ГАЗАР