"САЙНШАНД 2020" ӨРТӨӨТ МАРАФОН ЗОХИОГДЛОО

Mongolian

Монгол Улсын Их Хурлын 2020 оны 24 дүгээр тогтоолын 2.2.1, Биеийн тамир, спортын тухай хуулийн 8 дугаар зүйл, 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.1.2, 10.1.9 дэх заалтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд иргэдэд эрүүл амьдрах идэвхтэй хэв маяг, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, хүртээмжтэй үйлчилгээг хүргэх зорилгоор “Өртөөт марафон 2020” биеийн тамирын үйл ажиллагааг зохион байгуулах тухай Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын Улсын хорооны даргын 2020 оны А/36 дугаар тушаал батлагдаж, уг үйл ажиллагааг Налайх дүүрэг, Сэлэнгэ, Дорноговь, Ховд аймгуудад анх удаа өртөөчлөн зохион байгуулахаар шийдвэрлэсэн билээ.  “Өртөөт марафон 2020” биеийн тамирын үйл ажиллагааны гурав дахь өртөө болох "Сайншанд 2020” өртөөт марафоныг Дорноговь аймгийн ЗДТГазар, аймгийн БТСГазраас хамтран 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр аймгийн төвд байрлах түүхэн дурсгалт цогцолбор, хөшөө, шинээр бүтээн байгуулалт хийсэн газруудад өртөөг байршуулан ахмад, залуучуудын ангиллаар 21 байгууллага /баг/-ын 84 иргэдийн дунд зохиож дүнгээ гаргасан байна.  Үйл ажиллагааны Залуучуудын ангилалд: I байрт Э.Уранжаргал ахлагчтай V сургууль, II байрт Х.Идэрбаатар ахлагчтай Чандмань-Илч ОНӨХХК, III байрт Төрболд ахлагчтай Шунхлай-Говь ХХК, Ахмадын ангилалд:  I байрт В.Отгонтуул ахлагчтай аймгийн Нэгдсэн эмнэлэг, II байрт Төр-Эрдэнэ ахлагчтай Шунхлай-Говь ХХК, III байрт Ууганбаяр ахлагчтай 14 дүгээр цэцэрлэг, Тусгай байрт Уранжаргал ахлагчтай аймгийн Нэгдсэн эмнэлэг, Б.Оюунцэцэг ахлагчтай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс тус тус шалгарчээ. Тун удахгүй 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр тус үйл ажиллагааны 4 дэх өртөө болох "Ховд 2020" өртөөт марафон ХОВД аймагт зохиогдох болно.