СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

Undefined

Үйлчилгээний нэр: “Биеийн тамир, спортын салбарт 2018 онд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэл, үндэсний хөтөлбөр, төсөл зэрэг баримт бичгээр дамжин хэрэгжиж байгаа төрийн бодлого иргэдийн амьдралд үзүүлсэн үр нөлөөг судалж, үнэлгээ өгөх” зорилгоор хамтран ажиллах гэрээ байгуулах гэж байгаа тул хамтран ажиллах  мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.Дараах ерөнхий үйлчилгээ болон ажлын даалгаварт тусгасан үйлчилгээ үзүүлнэ. Үүнд:

  1. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэл, үндэсний хөтөлбөр зэрэгт туссан спортын салбарын бодлогын зорилт, тэдгээрийн хэрэгжилтэд баримт бичгийн шинжилгээ хийх
  2. Баримт бичигт хийсэн шинжилгээндээ тулгуурлан хэрэглэгчийн үнэлгээний шалгуур үзүүлэлтийг боловсруулах
  3. Биеийн тамир, спортын талаар баримталж буй бодлогын хэрэгжилт, үйлчилгээний чанар, хүртээмж, үр дүнг хэрэглэгчээр үнэлүүлэх, тэдний саналыг судлах судалгааны үр дүн оновчтой, бодитой, үнэн зөв гарах аргыг боловсруулах. Үүнд: /түүврийн, мэдээлэл цуглуулах, задлан шинжилгээ хийх зэрэг/
  4. Боловсруулсан аргыг ашиглан биеийн тамир, спортын талаар баримталж буй бодлогын хэрэгжилт, үйлчилгээний чанар, хүртээмж, үр дүнг хэрэглэгчээр үнэлүүлэх, тэдний саналыг цуглуулах.
  5. Хэрэглэгчийн саналд үндэслэн саналыг нэгтгэн дүгнэж, хэрэглэгчийн үнэлгээг гаргах.
  6. Биеийн тамир, спортын салбарт баримтлах бодлого хэрэгжүүлэхэд цаашид анхаарах, сайжруулах зэрэг асуудлыг тодорхойлох.

Дээрх үйлчилгээг үзүүлэх сонирхолтой дараах шаардлага хангах эрх бүхий этгээдийг урьж байна. Үүнд:

  1. Судалгаа, шинжилгээ, сургалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулах үйл ажиллагааны чиглэлтэй байх.
  2. Судалгаа, шинжилгээ, үнэлгээний  мэргэшсэн 3-аас доошгүй мэргэжилтэн ажиллуулах боломжтой байх.
  3. Өөрийн үйл ажиллагааг явуулж буй ажлын байр, албан тасалгаа, эд хөрөнгө зэргийг газар дээр нь үзүүлж танилцуулах боломжтой байх.
  4. Шүүхийн шийдвэрээр болон татварын өр төлбөргүй байх.

Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг Улаанбаатарын цагаар 09:00-07:00 цагийн хооронд дор дурдсан дугаараар холбогдон авч болно.Сонирхсон этгээд мэдүүлгээ 2019 оны 04 дүгээр сарын 11–ний өдрийн 10:00 цагаас өмнө дор дурьдсан хаягаар албан бичгийн хамт ирүүлнэ үү. Холбогдох хаяг:Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Спортын төв ордон 3 давхар, 305 тоот, Утас: 266242Хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн  О.Баасан