СПОРТЫН КЛУБЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО.

Mongolian

Аймаг, Нийслэл, Дүүргийн Спортын фитнесс клубыг магадлан итгэмжлэх цахим сургалт зохион байгуулагдлаа.

Сургалтанд 21 аймаг, 9 дүүргийн биеийн тамир спорт хорооны дарга болон ахлах мэргэжилтэн зэрэг 50 гаруй төлөөлөл хамрагдсан юм.

Цахим сургалтаар спортын клубыг магадлан итгэмжлэх тухай хууль, тогтоомж, журмыг танилцуулж, “COVID-19” халдварын үед хэрхэн ажиллах талаар зөвлөмж өгч, аймаг орон нутагт хамтарсан ажлын хэсэг байгуулж ажиллах, харьяа нутаг дэвсгэр дэх магадлан итгэмжлэгдсэн спортын клубын үйл ажиллагаанд явцын хяналт тавьж ажиллах талаар заавар зөвлөгөөг мөн өглөө.