"Спортын сургалт, дасгалжуулалтад ДАРТФИШ технологийг нэвтрүүлэх нь" сэдэвт сургалт боллоо

Undefined

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Засгийн газрын хэрэгжүлэгч агентлаг- Биеийн тамир, спортын газар, "Dartfish" олон улсын байгууллагатай хамтран "Спортын сургалт дасгалжуулалтад дартфишийн системийг нэвтрүүлэх нь" сэдэвт сургалтыг МУБИС-ийн Биеийн тамирын дээд сургуулийн лекцийн танхимд 2019.04.04-ний өдөр зохион байгууллаа. 
Сургалтыг Дартфиш компанийн Ойрхи Дорнод, Ази тивийн бүсийн Бизнесийн хөгжил хариуцсан захирал Мун Сэк Чун удирдан явуулж, 

•DARTFISH ТАНИЛЦУУЛГА, 
•DARTFISH ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИ, 
•DARTFISH ПРОГРАММ ДЭЭР АЖИЛЛАХ сэдвээр Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч нарт болон биеийн тамир, спортын чиглэлээр суралцдаг оюутнуудад сургалт хийлээ. 

"Dartfish" систем нь спортын, тамирчдын техник, хөдөлгөөн дээр дүрсэн анализийг олон өнцгөөс төрөл бүрийн нарийвчлалтай гаргахад зориулагдсан программ юм. Энэхүү системийг дэлхийн өнцөг булан бүрт, ялангуяа Европын улсууд өргөн ашигладаг. 

Сургалтанд хамрагдсан шигшээ багийн дасгалжуулагч нар болон боловсролын салбарын төлөөллүүд энэхүү системийг ашиглах, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна.