Улсын аварга шалгаруулах тэмцээний 2021 оны нэгдсэн хуваарьт санал ирүүлэх тухай

Mongolian

СПОРТЫН ХОЛБООДОД:  Биеийн тамир, спортын тухай хуулийн 10.1.3; 10.1.6; 11.3.2; 17,3 дахь заалт, Засгийн газрын 2018 оны 183 дугаар тогтоолыг үндэслэн 2021 онд Улсын хэмжээнд зохион байгуулах спортын наадмын спортын төрөл болон Улсын аварга шалгаруулах тэмцээний Насанд хүрэгчид, Залуучууд, Өсвөр насны ангиллын нэгдсэн хуваарийг 2020 оны 08 сарын 15-ны дотор тогтоон баталж, Аймаг, нийслэл, дүүргийн асуудал эрхэлсэн Биеийн тамир, спортын байгууллагад хүргүүлнэ.Иймд дараа онд зохион байгуулах Улсын хэмжээний наадмын спортын төрөлд оролцох саналын үндэслэл, Улсын аварга шалгаруулах тэмцээний нэгдсэн хуваарьт тусгуулах хуваарийг 2020 оны 08 дугаар сарын 10-ны дотор албан бичгээр Спортын бодлогын хэрэгжилтийн зохицуулалтын хэлтэст ирүүлнэ үү. Улсын хэмжээний наадам, тэмцээний төрлийн сонгон шалгаруулалтын хугацаанаас хоцрохгүй байхыг мэдэгдье.