Хангайн болон баруун бүсийн сургалт зохион байгуулагдлаа.

Undefined

Хангайн бүс Баянхонгор аймаг /2019.04.22-23/

“Спорт ба хөгжил” сэдэвт Хангайн бүсийн сургалт амжилттай зохион байгуулагдаж байна. Сургалтын нээлтийн үйл ажиллагаанд Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц, БСШУСЯ-ны БТСБГ-ын ахлах мэргэжилтэн О.Гэрэл, Баянхонгор аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга М.Мэнджаргал нар оролцлоо.

Энэхүү сургалтанд тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга, нийгмийн хөгжлийн хэлтсийн спорт хариуцсан мэргэжилтэн, Биеийн тамир, спортын газрын дарга, албаны дарга, мэргэжилтэн, арга зүйч, архив, бичиг хэрэг, ерөнхий боловсролын сургуулийн биеийн тамирын багш, аж ахуйн нэгж байгууллага дахь биеийн тамир, спортын хамтлаг, төрийн бус байгууллагын төлөөлөл, өсвөр, залуучуудын шигшээ багийн дасгалжуулагчдын төлөөлөл оролцож байгаа юм. Нийт 6 аймгийн 89 төлөөлөгч хамрагдаж байгаа бөгөөд сургалт 3 танхимд зэрэг зохион байгуулагдаж байгаагаараа онцлог.

Тодруулбал: 
*Нэгдүгээр танхимд аймгуудын НХХ-ийн дарга, спорт хариуцсан мэргэжилтэн, БТСГ-ын дарга, албаны дарга, мэргэжилтэн, арга зүйч нар;
*Хоёрдугаар танхимд өсвөр үеийн шигшээ багийн дасгалжуулагч, биеийн тамирын багш нар;
*Гуравдугаар танхимд "Архив, албан хэрэг хөтлөлтийн талаар улсын үзлэгт бэлтгэх аргачлал" сэдвээр сургалтууд явагдлаа.

 

Баруун бүс Говь-Алтай аймаг /2019.04.24-25/

“Спорт ба хөгжил” сэдэвт Баруун бүсийн сургалт Говь-Алтай аймагт амжилттай зохион байгуулагдаж дууслаа. 

Image may contain: 1 person, standing, screen and indoor