ХУР БУУСАН ӨДӨР БАЯРАА ТЭМДЭГЛЭЛЭЭ.

Mongolian

Биеийн тамир, спортын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1 дэх, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.3.7, Засгийн газрын 2010 оны 172 дугаар тогтоолоор баталсан “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх журам”-ын 3.6.3, 4.1.19 дэх заалтыг хэрэгжүүлэхээр Монголын “Тамирчдын өдөр”-ийг  тэмдэглэх өдөрлөгийг 2018 оны 6 дугаар сарын 23-ны өдөр “Олон улсын олимпийн өдөр”-тэй хамтатган Улаанбаатар хотноо Монголын Үндэсний олимпийн хороотой хамтран зохион байгуулахаар ЗГХА-Биеийн тамир, спортын газрын даргын 2018 оны А/204 дугаар тушаалаар Зохион байгуулах ажлын хэсгийг байгуулан бэлтгэл ажлыг ханган зохион байгууллаа.Тус арга хэмжээг төв, орон нутагт энэ өдөр нэгэн зэрэг тэмдэглэхээр аймаг, нийслэл, дүүрэг, тусгай газруудын биеийн тамир, спортын байгууллагуудад болон спортын холбоодод агентлагийн газрын даргын 2018.06.11-ний өдрийн 1/390 тоот албан бичгийг хүргүүлэн удирдлагаар ханган ажиллалаа. Нийслэл хотод спортын төв ордноо зохиогдсон Хүндэтгэлийн арга хэмжээнд салбарын үе үеийн удирдлага, албаны зочид, олимп, паралимп, өсвөр, залуучуудын олимп, дифлимп, тусгай олимпийн медальтнууд, зүтгэлтнүүд, багш, дасгалжуулагч, ахмад тамирчид, аймаг, нийслэл, дүүргийн олимпийн зөвлөлийн төлөөлөгчид, эрдэмтэд, судлаачид, ажилтан албан хаагч, ажилчид, иргэд зэрэг спорттой сэтгэлээ зориулсан хүмүүс 2018 оны 6 дугаар сарын 23-ны өдөр төрөлх ордондоо цуглан жил бүрийн тэмдэглэлт “Тамирчдын өдөр”-өө “Олон улсын олимпийн өдөр”-тэйгээ хамтатган тэмдэглэлээ. Энэхүү баярт өдрийг Олимпийн наадмаас анх медаль хүртсэний 50 жилийн ойгоо билэгдэж тавин морин хуурчаар Ц,Шаравын зохиол “Сэрсэн талын аялгуу”-гаар эхлүүлэн МҮОНРТелевизийн нэрт хөтлөгч Цоодол, МУХБ, МУГТамирчин Х.Цагаанбаатар нарын шүлэглэл дор Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Биеийн тамир, спортын бодлогын газрын дарга С.Чинбат үг хэлснээр үйл ажиллагаа эхэллээ.Арга хэмжээний хүндэт зочноор Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын Дэд сайд Г. Ганбаяр, ЗГХА-БТСГазрын Төрийн захиргааны удирдлага, санхүүгийн хэлтсийн дарга Ц.Одонбаяр, ЗГХА-БТСГазрын Үндэсний шигшээ багийн албаны Ерөнхий дасгалжуулагч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, МУГДасгалжуулагч Ч.Насантогтох, Монголын Мастеруудын БТС-ын хорооны Ерөнхийлөгч, МУГДасгалжуулагч Ч.Наранбаатар, МҮОХорооны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн, МҮОХорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, Монголын Үндэсний Паралимпийн хорооны Дэд ерөнхийлөгч Д.Сүрэнхорлоо, Монголын Дифлимпийн хорооны Ерөнхийлөгч Э.Энхбаяр, Монголын Тусгай олимпийн гүйцэтгэх захирал Б.Алтанцэцэг, Монголын Тусгай олимпийн Спорт хариуцсан захирал Д.Галсанбуян нар болон биеийн тамир, спортын салбарын ахмад зүтгэлтнүүд, үе үеийн тамирчид, нийслэл, дүүргийн биеийн тамир, спортын байгууллагуудын төлөөлөл, аймаг, нийслэл, дүүргийн олимпийн зөвлөлийн төлөөлөгчид, нийслэлийн иргэд оролцлоо. Арга хэмжээнд оролцогчид Монгол Улсын “Төрийн дуулал”-аа Зэвсэгт хүчний Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн аянд дуулцгааж сүлд хийморио сэргээн эх орноороо бахархан омогшицгоолоо. Нийт оролцогчдод МҮОХорооны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн баяр хүргэж үг хэлэв.  Арга хэмжээний нэгдүгээр хэсэг:   Монгол Улсын тамирчид Олимпийн наадмаас анх медаль хүртсэний 50 жилийн ойн хүрээнд тухайн үеийн удирдлагуудыг төлөөлж Биеийн тамир, спортын байгууллагыг удирдаж байсан Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн, ОУОХорооны Хүндэт гишүүн, МҮОХорооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ш.Магван, тамирчдыг төлөөлж Монгол Улсын Ардын багш, Монгол Улсын Гавъяат тамирчин Ч.Дамдиншарав нар мэндчилгээ дэвшүүлэн үг хэллээ. Мөн 1968, 1972, 1976, 1980, 1988, 1992, 1996, 2004 оны олимпийн наадамд оролцож медаль хүртсэн тамирчдыг тайзнаа урин Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газар, Монголын Үндэсний Олимпийн  хорооны дурсгалын зүйлийг гардууллаа.  Арга хэмжээний хоёрдугаар хэсэг: Монгол Улсын тамирчид олимп, паралимпийн наадмаас анхны алтан медаль хүртсэний 10 жилийн ойн хүрээнд 2008 онд Биеийн тамир, спортын улсын хорооны даргаар ажиллаж байсан Монгол Улсын Гавъяат Дасгалжуулагч Ч.Наранбаатар, дасгалжуулагчдыг төлөөлж Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Монгол Улсын Гавъяат дасгалжуулагч, Үндэсний шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Ч.Насантогтох,  олимп, паралимпийн медальт тамирчдыг төлөөлж МУХБ, МУГТамирчин Н.Түвшинбаяр, МУХБ, МУГТамирчин Э.Бадар-Ууган, МУХБ, МУГТамирчин Д.Баатаржав нар сэтгэгдлээ хуваалцлаа. Түүнчлэн 2008, 2012, 2016 оны олимп, паралимпийн наадмаас медаль хүртсэн бүх тамирчдыг тайзнаа урин Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газар, Монголын Үндэсний Олимпийн  хорооны дурсгалын зүйлийг гардууллаа.  Арга хэмжээний гуравдугаар хэсэг: Спортын амжилт, эрхэлж буй ажлаараа бусдыгаа хошуучилсан хүмүүсийг урамшуулан шагнав. Үүнд:  

  • Монгол Улсын Засгийн газрын шагнал “БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН” тэмдгээр Э.Ананд (гимнастик);
  • ОЛОН УЛСЫН ХЭМЖЭЭНИЙ МАСТЕР цолоор Монгол Улсын спортын цол, зэргийн шалгуур үзүүлэлтийг хангасан Х.Ундрам (уран сайхны гимнастик), Л.Батболд (Бодибилдинг фитнесс);
  • СПОРТЫН МАСТЕР   цолоор Б.Жүрмэд (усан спорт);
  • Монголын Үндэсний Олимпийн Хорооны дээд шагнал болох “АЛТАН ОД” одонгоор Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын Гавъяат тамирчин Н.Түвшинбаяр, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын Гавъяат тамирчин Э.Бадар-Ууган; 
  • Монголын Үндэсний Паралимпийн Хорооны дээд шагнал болох “АЛТАН НАР” одонгоор  Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын Гавъяат тамирчин Д.Баатаржав;
  • Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын “АЛТАН ОД” тэмдгээр Ж.Наранчимэг (ЗГХА-БТСГ);                               
  • Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын “СПОРТЫН АЛДАР” тэмдгээр Ц.Тогтохбаяр (ЗГХА-БТСГ), С.Мөнхсайхан (МБФНХ);
  • Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын    “ХҮНДЭТ  
  • -ээр Ц.Цэнд-Аюуш, З.Галхүү, Б.Баяртуяа, З.Гомбодорж (МҮОХ), Л.Алтаншагай (ЗГХА-БТСГ);
  • Монголын Үндэсний Олимпийн Хорооны “АЛТАН МЕДАЛЬ”-иар Б.Билэгт, Х.Бакытжан  (ЗГХА-БТСГ);
  • Монголын Үндэсний Олимпийн Хорооны “ОЛИМПИЙН АЛДАР” медалиар О.Баасан, Ж.Баатар (ЗГХА-БТСГ) нарыг тус тус шагнаж урамшууллаа.         

Энэхүү арга хэмжээний Оргил хэсэг нь Олимпийн наадмын аварга Н.Түвшинбаяр, Э.Бадар-Ууган, Паралимпийн наадмын аварга Д.Баатаржав нар АЛТАН МЕДАЛИА алган дээрээ тавин “Токио 2020” олимп, паралимпийн наадмаас 3-н алтан медаль авахыг бэлэгдэн ХУРАЙЛЛАА.  Арга хэмжээний дөрөвдүгээр хэсэг: Олон жилийн спортын аугаа их амжилт бүхний цаана дасгалжуулагчдын нөр их хөдөлмөр, зүтгэл байдагтай тул Монгол Улсын Гавъяат Дасгалжуулагч, агсан С.МАГСАР,  Монгол Улсын Гавъяат Дасгалжуулагч, агсан О.ЦЭРЭНДАГВА, Монгол Улсын Гавъяат Дасгалжуулагч, агсан Д.БАНДИ, Монгол Улсын Гавъяат Багш, агсан Г.ЛХАГВАСҮРЭН, Монгол Улсын Гавъяат Дасгалжуулагч, агсан Ц.БАДАМХАТАН нарын хүрэлцэн ирсэн гэр бүлд хүндэтгэл үзүүлж хоёр байгууллагын дурсгалын зүйл гардууллаа.  Арга хэмжээний тавдугаар хэсэг:  Алдар цуут тамирчдын халаа болсон өсвөр, залуучуудын олимп, дифлимпийн олимп, тусгай олимпийн наадмаас (өвөл, зуны) медаль хүртсэн бүх тамирчдад хүндэтгэл үзүүлэн хоёр байгууллагын дурсгалын зүйл гардууллаа. Арга хэмжээний зургаадугаар хэсэг: Бидний баяр дээр “Чингис хаан” хамтлагийн дуучин, Монгол Улсын Гавъяат Жүжигчин Д.Жаргалсайхан, Зэвсэгт хүчний үлгэр жишээ найрал хөгжимчид, Чөлөөт бөхийн Дэлхийн аваргын мөнгөн медальт, ОУХМ Оюунсүрэн, Пара жүдо бөхийн тамирчин, Азийн наадмын мөнгө, хүрэл медальт, ОУХМ Д.Ганбат нар ая дууны мэндчилгээ дэвшүүлэхийн зэрэгцээ аэробик гимнастик, бодибилдинг фитнесс, таэквондо, кэндогийн үзүүлэх тоглолтууд явагдаж, шатрын түргэн тоглолтыг ч бас зохион байгуулж амжлаа. Спортын үзүүлэх тоглолтод оролцсон тамирчдад дурсгалын зүйл гардууллаа. Монголын Мастеруудын БТСХороо, Монголын Тэшүүрийн холбоо, Монголын Шатрын холбоо, Монголын Самбо бөхийн холбооны үйл ажиллагааг сурталчилсан шторк тогтмол цацагдан сурталчлагдаж, “Олимпус” спорт барааны дэлгүүр хөнгөлөлттэй үнийн худалдааг зохион байгууллаа. Арга хэмжээ хуртай, шагналтай, бүгдийг омогшуулсан, баярын нулимсыг ч дуслуулсан арга хэмжээ боллоо. Жич: Орон нутагт, гадаадад амьдардаг болон дотоод, гадаадын хамтарсан бэлтгэл,  олон улсын тэмцээн нь давхардсаны улмаас тус арга хэмжээнд хүрэлцэн ирж амжаагүй олимп, паралимп, өсвөр, залуучуудын олимп, дифлимп, тусгай олимпийн медальт тамирчиддаа олгох дурсгалын зүйлийг тус байгууллагын Биеийн тамирын бодлогын хэрэгжилтийн зохицуулалтын хэлтэс үргэлжлүүлэн олгож байгаа тул ирж авахыг уламжилъя. Дараа жилийн Тамирчдын өдөр ч хол байна даа хол байна. Олон олон сорилт биднийг хүлээж байна. АМЖИЛТЫН ТӨЛӨӨ УРАГШАА ...