Э.ЭНХСАЙХАН УЛСЫН АМЖИЛТ ШИНЭЧИЛЖЭЭ

Undefined

Швейцар улсын Лозанн хотноо зохион байгуулагдаж буй "Лозанн-2020" залуучуудын өвлийн олимпийн гуравдугаар наадмын биатлоны төрөлд Э.Энхсайхан улсын амжилт шинэчилжээ.

Тус төрөлд эрэгтэй 12.5 км зайд нийт 99 тамирчин өрсөлдсөнөөс 98 тамирчин барианд орж, ОХУ-ын биатлонч Домичек Олег 34:09.4 цагийн амжилтаар Олимпийн аварга болсон бол Монголын тамирчин Э.Энхсайхан 36:50.9 цагийн амжилтаар ийнхүү 12 дугаар байрт шалгарсан байна.

Биатлоны эмэгтэй ганцаарчилсан зайн төрөл буюу 10 км зайд нийт 97 тамирчин өрсөлдсөнөөс 93 тамирчин барианд орж, ОХУ-ын тамирчин Мохова Алена 32:26.7 амжилтаар аваргын алтан медаль хүртжээ. Монголын биатлонч Ч.Бямбасүрэн 46:48.2 цагийн амжилтаар 87 дугаар байрт оржээ.

Залуучуудын өвлийн олимпийн III наадам энэ сарын 10-нд Швейцарын Лозанн хотод эхэлсэн бөгөөд 73 орны 1,800 гаруй тамирчин өвлийн спортын 16 төрлөөр 81 багц медалийн төлөө өрсөлдөж байгаа юм.

 

Монгол Улсаас тус олимпод дээрх хоёр тамирчнаас гадна гүйлтийн цанын төрөлд О.Золбаяр, Б.Хонгор, Д.Урангоо, Б.Номин-Эрдэнэ нар оролцох бөгөөд багийн ахлагчаар Монголын үндэсний олимпийн хорооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Т.Амаржаргал ажиллаж байна.