Япон улсын Яйзү хотын албаны төлөөлөгчидийг хүлээн авч уулзлаа.

Undefined

Япон улсын Яйзү хотын албаны төлөөлөгчид 2019.07.03-05-ны өдрүүдэд манай улсад айлчилж байна. Айлчлалын эхний өдөр БТСГ-ын дарга Ц.Шаравжамц Яйзү хотын орлогч дарга Фүкүёо, Хамтын ажиллагааны газрын дарга Михара, Спортын хэлтсийн дарга Мацунага, Олимп, паралимпийн хэсгийн дарга Онода, Гадаад харилцааны мэргэжилтэн Б.Янжинлхам, Спортын хэлтсийн мэргэжилтэн Ишида болон манай улсад зохион байгуулагдаж буй "The copa Asia” софт теннисий өсвөр үеийн аварга шалгаруулах олон улсын тэмцээнд оролцож буй Японы өсвөрийн шигшээ багтйн тамирчдыг хүлээж авч уулзлаа.Яйзү хотын хамтын ажиллагааны газрын дарга Михара хэлэхдээ: "Монголд анх удаа ирж байна. Танай сайхан орны талаар өмнө нь найз нөхдөөсөө олон сонсч байсан. Ирэхийг маш их хүсч байлаа. Үнэхээр сайхан орон байна. Манай Яйзү хот анх Монголын пара хөнгөн атлетикийн тамирчдын хамтарсан бэлтгэлийг хүлээж авснаар хамтын ажиллагаа эхэлсэн. Энэ жил ч мөн Пара хөнгөн атлетикийн тамирчдын ДАШТ-ий өмнөх хамтарсан бэлтгэлийг зохион байгуулах талаар ярилцана".Яйзү хотын төлөөлөгчид Монгол улсад хийх 2 өдрийн айлчлалаараа манай спортын 4 холбоотой уулзаж, хамтын ажиллагааны санал солилцоно.