ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮНД СПОРТЫН 6 ТӨРӨЛ ШИНЭЭР НЭМЭГДЭЖ, ТЭДГЭЭР ХОЛБООДОД УЛСЫН ТӨСВӨӨС САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ГЭРЭЭГ БАЙГУУЛЛАА.

Undefined

Үндэсний шигшээ багийн албанд харьяалагддаг олимпийн 9, паралимпийн 7 нийт 16 спортын төрөл дээр гимнастик, ширээний теннис, шатар, тэшүүр, биатлон, 3х3 сагсан бөмбөг шинээр нэмэгдэж, Үндэсний шигшээ баг нийт спортын 23 төрөлтэй боллоо.

Шинээр нэмэгдсэн 6 холбооны эхлэл болгож гимнастик, ширээний теннис, шатар, тэшүүрийн холбооны удирдлагуудтай “Токио-2020” зуны олимпийн наадам, “Бээжин-2022” өвлийн олимпийн наадамд оролцох баг тамирчдад санхүүгийн дэмжлэг үзүүлэх гэрээг байгууллаа.

Ингэснээр дээр дурдсан спортын төрлийн тамирчид гадаад дотоодын тэмцээн уралдаан, хамтрсан бэлтгэл цугларалт зэрэгт оролцох зардал улсын төсвөөс шийдэгдэх юм.

ЗГХА-БТСГ-ын дарга Ц.Шаравжамц хэлэхдээ: "Монголын баг тамирчдыг олимпийн болон олимпийн бус төрөл гэж ялгалгүйгээр спортын төрөл бүрт, тамирчин болгонд улсын дэмжлэг туслалцааг жигд хүртээмжтэй байлгах зорилгоор Үндэсний шигшээ багийг өргөжүүлж, шинээр спортын 6 төрлийг нэмлээ. Улсаас өгч буй боломжийг алдалгүй амжилтаа ахиулахыг хүсье!" гэсэн юм.