ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙН ТАМИРЧИД ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ

Mongolian

Дэлхийн спортын тавцанд 2017-2020 онд эх орноо төлөөлөх Үндэсний шигшээ багийн тамирчид, дасгалжуулагчид 2017.03.24-нйи өдөр "Үндэсний шигшээ багийн тамирчны тангараг" өргөлөө.

Байнгын шигшээ багт чөлөөт бөх, жүдо, бокс, байт харваа, хүндийн өргөлт, тэквондо, цана, хөнгөн атлетик, сагсан бөмбөг, биатлон, тэшүүр, пара байт харваа, пара жүдо, пара пауэрлифтинг, пара хөнгөн атлетик, пара буудлага, пара тэквондо, пара цана гэсэн спортын 18 төрөлд 160 орчим тамирчин дасгалжуулагч, байнгын бус шигшээ багт чөлөөт бөх, жүдо, бокс, байт харваа, хүндийн өргөлт, тэквондо, пара жүдо, пара хөнгөн атлетик, пара буудлагын гэсэн спортын 9 төрөлд 140 орчим тамирчин сонгогдож тангарагаа өргөлөө. 

Үндэсний шигшээ багийн тамирчны тангараг өргөх ёслолд БСШУСЯ, БТСГ, МПХ-ны удирдлагууд оролцлоо. Тамирчдыг төлөөлж "Рио-2016" олимпийн наадмын мөнгөн медальт, ДАШТ-ий хүрэл медальт, МУ-ын гавьяат тамирчин Д.Сумъяа, Паралимпийн наадмын хүрэл медальт гавьяат тамирчин Э.Содномпилжээ нар тангарагыг уншсан юм.