“БИЕИЙН ТАМИРЫН БАГШ, ДАСГАЛЖУУЛАГЧДЫН “БИЕ БЯЛДРЫН БОЛОВСРОЛ - ОЛИМПИЗМ - ХҮҮХДИЙН СПОРТ” СЭДЭВТ ӨРГӨТГӨСӨН ЗӨВЛӨГӨӨН" БОЛЛОО.

Undefined

Биеийн тамирын багш, дасгалжуулагчдын дунд “Бие бялдрын боловсрол - олимпизм - хүүхдийн спорт” сэдэвт өргөтгөсөн зөвлөгөөнийг аймаг, дүүргийн БТСГ-ууд, Монголын үндэсний олимпийн хороо, Монголын биеийн тамирын багш нарын холбоо, хамтран зохион байгуулагчаар Монголын их, дээд сургуулийн консорциумийн биеийн тамирын багш нарын холбоо, Хүүхдийн спорт бие бялдрын хүмүүжлийн холбоо зэрэг байгууллагуудтай хамтран 2019 оны 04 сарын 05-ны өдөр МУИС-ийн номын сангийн 502 тоот танхимд зохион байгууллаа.

Биеийн тамирын багш, дасгалжуулагчдын зөвлөгөөнд нийт 150 төлөөлөгчид сонгогдон оролцлоо. 

            Нээлтийн үйл ажиллагаанд БСШУСЯ-ны Сайдын зөвлөх Ж. Хатанбаатар, ЗГХА-БТСГ-ын дарга Ц.Шаравжамц, Төрийн захиргаа удирдлага, санхүүгийн  хэлтсийн дарга Ц.Одонбаяр, Биеийн тамирын, бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга Г.Одбаатар, МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, Монголын үндэсний олимпийн академийн ерөнхийлөгч, Нийслэлийн ерөнхий боловсролын спортын төв сургуулийн захирал доктор, профессор Ч.Зоригтбаатар, ОХУ-ын Биеийн тамир, спорт, залуучуудын бодлого, аялал жуулчлалын их сургуулийн ректор, доктор, профессор, ОХУ-ын гавъяат дасгалжуулагч Тамара Викторовна Михайлова нар оролцлоо.

Зөвлөгөөнд “Бие бялдрын боловсролын чанар ба үр дүнг дээшлүүлэх асуудлууд”, “ЕБС-ийн биеийн тамирын сургалтын цөм хөтөлбөрийн хэрэгжилтийн өнөөгийн байдал”, “Их дээд сургуулийн оюутны бие бялдрын боловсролын асуудлууд”, “Япон улсын бие бялдрын хүмүүжлийн тогтолцоо ба биеийн тамирын хичээлийн онцлог”, “ Олимпийн боловсрол ба олимпийн танхимын үйл ажиллагааг боловсронгуй болгох” зэрэг мэдээлэлийг /хичээлүүдийг/ төлөөлөгч багш нарын сонорт хүргэлээ.    

      Зөвлөгөөнд оролцогчдоос сурагчдын эрүүл мэнд, чийрэгжилт, бие бялдрын хөгжилт, бэлтгэлжилтийн төвшинг дээшлүүлэх ба тэдний дунд зохион байгуулах биеийн тамирын боловсрол, бие бялдрын хүмүүжлийн ажил болон олимпийн боловсрол олгох тогтолцоог боловсронгуй болгох, биеийн тамирын багш нарын нийгэмд гүйцэтгэж буй үүрэг, оролцоог дээшлүүлэх, хүүхдийн биеийн тамир, спортын эрчимтэй хөгжил, төгөлдөршлийг хангахад зайлшгүй шаардлагатай байгаа асуудлуудтай холбоотой “Зөвлөмж” – ийг батлан гаргалаа.

 Зөвлөгөөнд оролцсон төлөөлөгчдөд “Батламж” олголоо.

Зөвлөгөөний үйл ажиллагааг МҮОНТ-ээр  олон нийтэд сурталчилсан.

 

БИЕИЙН ТАМИРЫН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ

ЗОХИЦУУЛАХ ХЭЛТЭС