“СПОРТЫН САЛБАР ДАХЬ ЖЕНДЭР БА ЭМЭГТЭЙ ТАМИРЧДЫН ЭРХ” ЖЕНДЭРИЙН ДҮН ШИНЖИЛГЭЭНИЙ ТАЙЛАНГ ТАНИЛЦУУЛНА.

Mongolian

 

Маргааш буюу 2019.11.05-ний өдөр Спортын төв ордны хурлын танхимд Спортын салбар дахь жендэрийн дүн шинжилгээний тайланг танилцуулж, санал солилцоно. Тус үйл ажиллагаанд БСШУС-ын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, МОНЭС-ийн гүйцэтгэх захирал Б.Эрдэнэчимэг болон бусад албаны төлөөлөгчид оролцоно.

“Спортын салбар дахь жендэр ба эмэгтэй тамирчдын эрх” жендэрийн дүн шинжилгээний тайлангийн танилцуулгыг "Эмэгтэй удирдагч сан"-гийн тэргүүн М.Болормаа хийх бол БТСГ-ын гадаад харилцаа, статистик мэдээлэл, технологийн хэлтсийн дарга Н.Оюунбат “Жендэрийн дүн шинжилгээний талаарх ололт ба сургамж”-ийн талаар илтгэл тавина.