“ТОКИО ОЛИМП САН”-ГИЙН НЭРЭМЖИТ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН САЛБАРЫН САГСАН БӨМБӨГ, ДАРТСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН СПОРТЫН ОРДОНД БОЛЖ БАЙНА.

Mongolian

 

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор "Токио 2020" олимп, паралимпийн наадамд оролцох баг, тамирчдын бэлтгэл, сургуулилтанд шаардлагатай санхүүжилтэнд дэмжлэг үзүүлэх зорилго бүхий “Токио Олимп Сан” –гийн нэрэмжит хэвлэл мэдээллийн байгууллагуудын сагсан бөмбөг, дартсын аварга шалгаруулах тэмцээн 2019.10.30-31-ний өдрүүдэд Спортын төв ордонд зохион байгуулагдаж байна.

Олимпийн баг тамирчдаа дэмжих үндэсний хөдөлгөөний эхлэл болгож хэвлэл мэдээлийн байгууллагуудын дунд спортын энэхүү тэмцээнийг Биеийн тамир спортын газар, "Токио олимп сан"-гаас зохион байгуулж байгаа юм.

Тэмцээнд эрэгтэй 16, эмэгтэй 5 баг оролцож байгаа юм. Өчигдөр сагсан бөмбөгийн хэсгийн тоглолтууд өндөрлөж, өнөөдөр шигшээ тэмцээнүүд явагдаж шилдэгүүд тодорно.

Тун удахгүй сангийн цомыг олон нийтэд танилцуулж төр, засгийн байгууллагууд, 21 аймаг, нийслэл, аж ахуйн нэгжүүдэд аялуулах юм байна.

 “Токио олимп сан”-гийн тухайд дээр дурдсанчлан тамирчдын бэлтгэл сургуулилтанд дутагдаж байгаа эх үүсвэрийг нөхөхөд зохих хувь нэмрээ оруулах зорилготой. Сангийн үйл ажиллагааг  дэмжиж үндэсний томоохон аж ахуйн нэгжүүд хандивласан хөрөнгөөр олимпийн наадамд оролцох Монголын баг, тамирчдын спортын болон ёслолын хувцасны асуудал бүрэн шийдэгджээ.