“ТОКИО ОЛИМП САН"-ГИЙН НЭРЭМЖИТ ЦОМЫН АЯНЫ НЭЭЛТ БОЛЛОО.

Mongolian

Үндэсний шигшээ багийн тамирчдыг олимпийн эрх авах тэмцээнд оролцоход дутагдаж байгаа санхүүжилтийг шийдвэрлэх хандивын аян өрнүүлэх, үүнд төрийн өмчит томоохон аж ахуйн нэгжүүдийг татан оролцуулах зорилгоор “Токио Олимп сан” байгуулагдсан. Тус сангийн нэрэмжит хэвлэл мэдээллийн байгууллагуудын сагсан бөмбөг, дартсын аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 30-31-нд Спортын төв ордонд зохион байгуулагдлаа.

 

Сагсан бөмбөгийн тэмцээнд эрэгтэй 16, эмэгтэй 5 баг оролцож

1-р байр Монголын үндэсний телевиз

2-р байр SPS

3-р байр Стар ТВ

 

Эмэгтэй

1-р байр Монгол ТВ

2-р байр Монголын спортын сэтгүүлчдийн холбоо

3-р байр Гэр контент багуул эзэллээ.

 

Дартсын тэмцээнд эрэгтэй 14, эмэгтэй 10 тамирчин өрсөлдөж

 

Эрэгтэй

1-р байр Б.Төрбат Zindaa.mn

2-р байр Д.Сайнбаяр Монголын үндэсний телевиз

3-р байр М.Тэнүүн Zindaa.mn

 

Эмэгтэй

1-р байр Б.Номин Өнөөдөр сонин

2-р байр Ү.Амина Засгийн газрын мэдээ сонин

3-р байр Н.Билгүүн UBS телевиз нар шалгарлаа.

Энэ сараас эхлэн “Токио олимп” сангийн цом 21 аймаг, нийслэлийн аж ахуйн нэгжүүдээр аялах юм.

Зургийг: zindaa.mn