“ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДИЙН БИЕИЙН ТАМИРЫН ХИЧЭЭЛИЙН АРГА ЗҮЙГ САЙЖРУУЛАХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТ

Undefined

“ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДИЙН БИЕИЙН ТАМИРЫН ХИЧЭЭЛИЙН АРГА ЗҮЙГ САЙЖРУУЛАХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТЫН ТАЙЛАН2019.03.29                                                          Улаанбаатар хот“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн биеийн тамирын хичээлийн арга зүйг сайжруулах нь” сэдэвт сургалтыг 2019 оны 03 дугаар сарын 29-ны өдөр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны хурлын танхимд  зохион байгууллаа.Сургалтад БСШУСЯ-ны Боловсролын хүрээлэнгийн Тусгай хэрэгцээт боловсрол хариуцсан эрдэм шинжилгээний ажилтан, нийслэлийн оюуны бэрхшээлтэй хүүхдийн 25, 55, 63, 70-р сургууль, харааны бэрхшээлтэй  хүүхдийн 116-р сургууль, сонсголын бэрхшээлтэй  хүүхдийн 29-р сургуулиудын сургалтын менежер, эмч, эмчилгээний болон биеийн тамирын багш нар, Багануур Дүүргийн боловсролын газрын мэргэжилтэн, Гүн галуутай цогцолборын багш, СБД-ийн БТСХ-ны мэргэжилтэн, Монголын Үндэсний Паралимпийн хорооны ажилтан, дасгалжуулагч нар, Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнгийн төлөөлөл, МУБИС-ийн төлөөлөл зэрэг байгууллагуудаас нийт 60 хүн оролцлоо.Сургалтыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг – Биеийн тамир, спортын газар, БСШУСЯ-ны харъяа Боловсролын хүрээлэнтэй хамтран зохион байгууллаа.            Сургалтын нээлтийн ажиллагаанд БСШУСЯ-ны Биеийн тамир, спортын бодлогын газрын дарга Э.Мөнхбилэг, ЗГХА-БТСГ-ын Төрийн захиргаа, удирдлага, санхүүгийн хэлтсийн дарга Ц.Одонбаяр, ЗГХА-БТСГ-ын Биеийн тамирын, бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга Г.Одбаатар, Боловсролын хүрээлэнгийн тусгай хэрэгцээт боловсрол хариусан эрдэм шинжилгээний ажилтан Ц.Цэвэгмид нар оролцлоо.            Тус сургалтад “Хүүхдийн танин мэдэхүй оюуны ухааны хөгжлийг дасгал хөдөлгөөнөөр дэмжих нь”, “Оюуны бэрхшээлтэй хүүхдийг хамтын спортоор хөгжүүлэх арга зүй”, “Сэтгэцийн эрүүл мэнд”, “Сонсголын бэрхшээлтэй хүүхэдтэй ганцаарчлан ажиллах эмчилгээний биеийн тамирын хичээл”, “Оюуны бэрхшээлтэй хүүхдийн анги нийтийн видео хичээл”, “Биеийн тамирын хичээлийн сургалтанд ашиглах судалгааны аргууд”, “Дартс оюуны спорт” зэрэг хичээлүүдийг багш нарт хүргэлээ. Сургалтад оролцсон оролцогчдод “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах багшийн гарын авлага” номыг тараан олголоо.Багш нарын хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах арга зүй сайжирч, биеийн тамир болон эмчилгээний биеийн тамирын хичээлийн чанарт ахиц гарах, уялдаа холбоо сайжрах сургалт боллоо. Сургалтад хичээл заасан багш нарт “Батламж”, оролцогчдод “Сертификат” гардууллаа.БИЕИЙН ТАМИРЫН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГЗОХИЦУУЛАХ ХЭЛТЭС