2018 ОНООС ТАМИРЧДАД ТӨМРИЙН БЭЛДМЭЛ, ВИТАМИН В12-ЫГ ХОРИГЛОНО

Mongolian

 

Дэлхийн допингийн эсрэг агентлаг “Эритропоэтины үйлдвэрлэлийг дэмжигч агентууд” гэх ойлголтын талаарх хамрах хүрээг өргөжүүлэх зорилгоор энэ төрөлд хамаарах шинэ эмийн бодисын тоог нэмсэн байна.

Эритропоэтины үйлдвэрлэлийг нэмнэ гэдэг нь ихэвчлэн цусан дахь улаан эсийн тоог нэмэх бодисыг хэлдэг. Цусан дахь улаан эс нэмэгдсэнээр хүчилтөрөгчийн зөөвөрлөлт ихэсдэг. Энэ нь тухайн тамирчны ажиллах чадвар нэмэгдэх нөлөөтэй.

Тиймээс тамирчид ямар нэгэн өвчний улмаас клиникт эмчлүүлэх бол хэрэглэх гэж буй эм тариа, бэлдмэлд нь К11706, TGF-betta тэмдэглэгээ бүхий бодисын агууламж байгаа эсэхийг нягтлах ёстой.

Мөн манайхан цусны улаан эсийг нэмэгдүүлэхийн тулд практикт ихэвчлэн төмрийн бэлдмэл, витамин в12, витамин С хэрэглэдэг. Тэгвэл 2018 оноос эдгээр эмүүд тамирчдын хэрэглээнээс хасагдах төлөвтэй байгааг САУЭША-ны дарга Ч.Насанбат онцолж байна. 
Учир нь WADA-гаас 2018 онд шинэчлэн гаргах хориотой эм зүйн жагсаалтандаа төмрийн бэлдмэл, витамин В12-г нэмж оруулахаар ярилцаж эхэлжээ.