2020 ОНД УЛСЫН ХЭМЖЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛАХ УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ

Mongolian

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг- Биеийн тамир, спортын газрын 2020 оны Улсын аварга шалгаруулах тэмцээний хуваарьт нийт 54 спортын төрлийн 4 насны ангилалын 188 тэмцээн төлөвлөгдсөнөөс 01 дүгээр сарын 20-ны өдөр буюу Улсын онцгой комиссийн шийдвэр гарахаас өмнө 16 спортын төрлийн насанд хүрэгчид, өсвөрийн ангиллаар нийт 19 тэмцээн зохион байгуулагдсан байна. Нийтийг хамарсан арга хэмжээг хориглосонтой холбогдон 2, 3 дугаар сард нийт 27 спортын төрлийн Насанд хүрэгч, Залуучууд, Өсвөр, Ахмадын ангиллын 52 тэмцээн тодорхойгүй хугацаагаар хойшлогдоод байна. Үүнд: Өвлийн спорт: 2 төрлийн Насанд хүрэгчид, Залуучууд, Өсвөрийн насны ангиллын 5 тэмцээн, * Үндэсний спорт: 2 төрлийн Насанд хүрэгчид, Залуучууд, Өсвөрийн насны ангиллын 5 тэмцээн, * Хэмжигдэхүүнтэй спорт: 10 төрлийн Насанд хүрэгчид, Залуучууд, Өсвөрийн насны ангиллын 13 тэмцээн, * Спорт тоглоом: 4 төрлийн Насанд хүрэгч, Залуучууд, Өсвөрийн насны ангиллын 13 тэмцээн, * Халз тулаан, хүчний спорт: 6 төрлийн Насанд хүрэгчид, Залуучууд, Өсвөрийн насны ангиллын 11 тэмцээн, * Оюуны спорт: 3 төрлийн Насанд хүрэгчид, Залуучууд, Өсвөрийн насны ангиллын 5 тэмцээн 4,5 дугаар сард нийт 31 спортын төрлийн Насанд хүрэгч, Залуучууд, Өсвөр, Ахмад насны ангилал, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийт 63 Улсын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хот болон Дархан, Эрдэнэт, Хэнтий, Архангай, Төв, Баян-Өлгий, Завхан аймгуудад тус тус зохион байгуулагдахаар төлөвлөгөөнд тусгагдсан байна. Үүнд: * Үндэсний спорт: 2 төрлийн Насанд хүрэгчид, Залуучууд, Өсвөрийн насны ангиллын 4 тэмцээн, * Хэмжигдэхүүнтэй спорт: 12 төрлийн Насанд хүрэгчид, Залуучууд, Өсвөрийн насны ангиллын 26 тэмцээн, * Спорт тоглоом: 7 төрлийн Насанд хүрэгч, Залуучууд, Өсвөрийн насны ангиллын 13 тэмцээн, * Халз тулаан, хүчний спорт: 6 төрлийн Насанд хүрэгчид, Залуучууд, Өсвөрийн насны ангиллын 13 тэмцээн, * Оюуны спорт: 2 төрлийн Насанд хүрэгчид, Залуучууд, Өсвөрийн насны ангиллын 5 тэмцээн, * Хөгжлийн бэрхшээлтэй ангиллын спорт: 2 төрлийн Насанд хүрэгчид, Залуучууд, Өсвөрийн ангиллын 2 тэмцээн.  Тухайн төрлийн спортын холбоодтой хамтран ажиллаж тэмцээний цаг хугацааг онцгой байдал тогтоогдсон хугацаа дуусгавар болгох хүртэл хүлээх, тэмцээнийг тухай бүрт тодорхойгүй хугацаагаар хойшлуулах шийдвэр гарган ажиллаж байна. Одоогоор спорт холбоодын зүгээс тэмцээнээ цуцлах санал ирээгүй болно. Монголын Оюутны спортын V наадмын Зохион байгуулах хорооны 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаар тус наадмын анхан шатны тэмцээнийг 2020 оны 09 дүгээр сарын 01-20-ны өдрүүдэд, шигшээ тэмцээнийг 2020 оны 10 дугаар сарын 08-18-ны өдрүүдэд тус тус зохион байгуулахаар шийдвэрлэсэн.