Зарлал

БҮСЧИЛСЭН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ

Тус газраас Биеийн тамир, спортын эрх зүйн орчны шинэчлэл, салбарын эрдэм шинжилгээ, судалгааны тулгамдсан асуудал, спортын сургалт-дасгалжуулалтын төлөвлөлт, сэтгэлзүй, хоол тэжээл, хүн амын бие бялдрын хөгжлийн түвшин тогтоох сорилын аргачлал, зохион байгуулалтыг боловсронгуй болгох чиглэлээр Биеийн тамир, спортын салбарын 2018 оны Бүсчилсэн сургалт зөвлөгөөнийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын газар, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран зохион байгуулна.                                 БҮСЧИЛСЭН СУРГАЛТ

Mongolian

СПОРТЫН ТӨРЛИЙН ХОЛБООД “ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙГ БҮРДҮҮЛЭХ, СПОРТЫН ТӨРЛИЙГ СОНГОХ ЗАРЛАЛ

Биеийн тамир, спортын тухай хуулийн 9.1.4 дэх заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны А/167 дугаар тушаалаар батлагдсан “Үндэсний шигшээ багийг бүрдүүлэх, спортын төрлийг сонгох, санхүүжүүлэх журам”-ын 2.13-т заасны дагуу улсын төсвөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх спортын төрлийн холбоодын сонгон шалгаруулалтыг 2018 оны 5 дугаар сарын 22-ноос 6 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл зарлаж байна.

Mongolian

БИЕИЙН ТАМИРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ АЖЛЫН САНАЛ ИРҮҮЛЭХ УДИРДАМЖ БАТЛАГДЛАА.

Хуулийн этгээд, төрийн болон төрийн бус байгууллага, бусад нийгмийн салбар байгууллагын хамтын ажиллагаа, оролцоог түшиглэн зохион байгуулах “Иргэдийн дунд биеийн тамирын үйл ажиллагааг зохион байгуулах ажлын санал ирүүлэх удирдамж” батлагдлаа. 

Mongolian

"СПОРТ БИДНИЙ БАХАРХАЛ" СЭДЭВТ ЦУВРАЛ ӨДӨРЛӨГ НИЙСЛЭЛИЙН ТУСГАЙ СУРГУУЛИУДАД ЗОХИОГДОЖ БАЙНА.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг - Биеийн тамир, спортын газраас  нийслэлийн 6 тусгай сургуулийн хүүхдүүдэд биеийн тамирын дасгал хөдөлгөөнөөр бие бялдрыг нөхөн сэргээх, чийрэгжүүлэх, олон нийтийн идэвх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Спорт  бидний бахархал” сэдэвт цуврал өдөрлөгийг зохион байгуулж байна.“Спорт  бидний бахархал” сэдэвт цуврал өдөрлөгийн нээлтийг 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр тусгай сургууль, Харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар тусгай сургуулиудад тус тус зохион байгууллаа.“Спорт  бидний бахархал” сэдэвт өдөрлөгт бага,

Mongolian

ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ ИРҮҮЛЭХ ТУХАЙ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн А/147 дугаар захирамжийн дагуу 2018 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Бямба гарагт зохион байгуулах автомашингүй өдөр, “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн өдрийн хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг – Биеийн тамир, спортын газраас иргэдийг идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллүүлэх, сургалт-дасгалжуулалтын чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг спортын клуб, спортын төрийн бус байгууллагууд, спортын бараа бүтээгдэхүүн борлуулдаг аж ахуйн нэгж, байгууллагатай дараах чиглэлээр хамтран ажиллаха

Mongolian

СУДАЛГАА НӨХӨН ИРҮҮЛЭХ ТУХАЙ

АЙМАГ, НИЙСЛЭЛ, ДҮҮРЭГ, ЗЭВСЭГТ ХҮЧИН, ОНЦГОЙ БАЙДЛЫН БОЛОН ХУУЛЬ САХИУЛАХ  БАЙГУУЛЛАГА ДАХЬ БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ГАЗАР, ХОРООДЫН ДАРГА НАРТ 2018,02,13-ны өдрийн 1/86 тоот  "Судалгаа авч, нэгтгэл ирүүлэх тухай" албан бичгийн хариуг товлосон цаг хугацаанд буюу 2018,03,01-ний дотор ирүүлж амжаагүй ЧИНГЭЛТЭЙ, БАГАХАНГАЙ, БАГАНУУР дүүргүүд, БАЯН ӨЛГИЙ, ХОВД, ХӨВСГӨЛ аймгууд, АЛДАР, АВРАГЧ, ХҮЧ, ХИЛЧИН, СҮЛД зэрэг тусгай газрын спортын хороод 2018 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн дотор яаралтай ирүүлэхгүй бол Улсын нэгдсэн судалгаа гаргах боломжгүй байгааг анхаарна уу.  

Mongolian

Статистикийн асуулгын маягтын талаарх залруулага

Өмнө нь та бүгдэд маягт, нөхөх заавартайгааа хамт та бүгдэд илгээгдсэн байгаа. Спортын барилга, байгууламжийн Ерөнхий асуулга буюу Маягт БТС-1 гэсэн маягтын хувьд алдаа гарсан байна. Өөрөөр хэдвэл өмнө нь илгээхдээ БТС-1 гэсэн маягтын алдаатай хувилбарыг илгээсэнд та бүгдээс хүлцэл өчье. Энэ удаад БТС-1 гэсэн маягтыг засварлан бусад маягтуудын хамт дахин илгээлээ. БТС-1 гэсэн маягтын зөв хувилбар нь 2-р асуулт болох Өмчийн хэлбэр гэсэн асуултын дор үргэлжлүүлэн 3 болон 4-р асуултыг оруулсан байгаа. Тэдгээр асуулт нь Спорт заалны тоо болон гадаа талбайн тоог асуусан байгаа.

Mongolian

БТС-ын салбарын бүх СУДЛААЧДЫН АНХААРАЛД

БТС-ын салбарын бүх СУДЛААЧДЫН АНХААРАЛД
2017 оны VIII/12-18 өдрүүдэд УБ хотод зохиогдох "МОНГОЛ ТУУРГАТАН" хүүхдийн наадмын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг БТСГ-аас "SPORT FOR CHILDREN" сэдэвт ОХУ-ын Буриад, Якут, БНХАУ-ын ӨМӨЗО-ны эрдэмтэд оролцсон олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдана.
Судлаачдыг тус олон улсын эрдэм шинжилгээний хуралд өргөнөөр оролцохыг УРЬЖ БАЙНА.
Эрдэм шинжилгээний бага хурлыг 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 08.30-17.30 хооронд явуулна.
Эрдэм шинжилгээний хурлын зорилго:

Mongolian