Мэдээ, мэдээлэл

2019 оны "Спортыг дэмжигч байгууллага"шалгаруулах болзолт уралдаанд Булган сумын ЗДТГазар Тэргүүн байр эзэллээ.

2019 оны "Спортыг дэмжигч байгууллага" шалгаруулах болзолт уралдаанд Тэргүүн байр Булган сумын Засаг даргын тамгын газар, Дэд байр Орхон сумын Засаг даргын тамгын газар, Гутгаар байр Бүрэгхангай сумын Засаг даргын тамгын газрын хамт олон  тус тус шалгарсан байна. Та бүхэнд ажлын амжилт хүсье.

"Ихэр бээлий"клубын нэрэмжит "Ирээдүйн одод" тэмцээнээс Булган аймгийн "Бугат" боксын клубын В.Аззаяа дасгалжуулагчтай баг тамирчид 6 медальхүртэж, багийн дүнгээр III байр эзэллээ.

2020 оны 01 дүгээр сарын 23-27-ны өдрүүдэд Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт "Ихэр бээлий"боксын клубын нэрэмжит "Ирээдүйн одод" тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд 42 байгууллагын 300 гаруй тамирчид 15 жинд өрсөлдсөнөөс Булган  аймгийн  "Бугат" клубын В.Аззаяа дасгалжуулагчтай 9 тамирчин /эмэгтэй-3, эрэгтэй-6/ оролцож Г.Үлэмж /52 кг/ алтан медаль, С.Хүслэн 46 кг/мөнгөн медаль, М.Одонгэрэл, М.Нарангэрэл /36 кг/, Н.Энхсайхан /44 кг/, Ц.Амармэнд /30кг/ тус тус хүрэл медаль хүртсэн байна.

“Мөнгөн өвөл -2020” цас, мөсний баярт нийт 250 хүн хамрагдлаа.

Булган сумын төрийн ба төрийн бус  байгууллагын ажиллагсдын дунд 01 дүгээр сарын 10-11-ны өдрүүдэд мөсний шагайн харваа,  буухиан тэмцээнийг  амжилттай зохион байгууллаа.

Булган аймгийн аварга шалгаруулах өсвөрийн шатарчдын "Оюуны ундарга 2020" тэмцээн Хишиг-Өндөр суманд амжилттай зохион байгуулагдлаа.

Булган аймгийн аварга шалгаруулах "ОЮУНЫ УНДАРГА 2020" өсвөрийн шатарчдын тэмцээн Хишиг-Өндөр суманд 2020 оны 01 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд зохион байгуулагдаж  нийт 11 сумын 13 багийн 229 тамирчид оролцлоо. 

Булган аймгийн баг тамирчид Классик Пауэрлифтингийн Улсын аварга шалгаруулах тэмцээнээс 3 медаль хүртлээ.

2020 оны 01дүгээр сарын 07-10-ны  өдрүүдэд Улаанбаатар хотод  Классик Пауэрлифтингийн Улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд 36 багийн 400 гаруй тамирчид оролцсноос Булган аймгийн  Спортын мастер Э.Чадраабал дасгалжуулагчтай  7 тамирчин оролцож нийт 3 медаль  /алт-1, мөнгө-1, хүрэл-1 /хүртлээ.

Ахмад мастеруудын Өвлийн Олимпд Булган аймгийн Биеийн тамир, спортын газрын  тэшүүрийн дасгалжуулагч ОУХМастер Б.Базарсад Монгол улсаа төлөөлөн тэшүүр, шорттрэкийн төрөлд  оролцож байна.

2020 оны 01  дүгээр сарын 08-20-ны өдрүүдэд Австрийн Инсбургт болох Ахмад мастеруудын Өвлийн Олимпд Булган аймгийн Биеийн тамир, спортын газрын  тэшүүрийн дасгалжуулагч ОУХМастер Б.Базарсад Монгол улсаа төлөөлөн тэшүүр, шорттрэкийн төрөлд  оролцож байна.

Швeйцарь улс Лаузань хотод зохион байгуулагдах ОУ-ын цанын дасгалжуулагчдын сургалтанд Булган аймгийн багш дасгалжуулагчид хамрагдаж байна.

Швeйцарь улс Лаузань хот болох хүүхэд залуучуудын өвлийн Олимпод оролцож байгаа тамирчдаа дэмжих, ОУ-ын цанын дасгалжуулагчдын сургалтанд Монгол улсаас 15 багш дасгалжуулагч оролцож байна. Тус сургалтанд Булган аймгийн Бугат сумын багш биеийн тамирын багш Цанын дасгалжуулагч Спортын мастер П.Баярсайхан, Тэшиг сумын биеийн тамирын багш Спортын мастер Ю.Соёлмаа, Бугат сумын харьяат Монголын Цанын холбооны өсвөрийн шигшээ багийн дасгалжуулагч ОУХМастер Б.Мөнхжаргал нар хамрагдаж байна. Дасгалжуулагч багш нартаа амжилт хүсье.

Удахгүй болох үйл явдал

Товлогдсон үйл явдалгүй