Залуучуудын хөгжлийг дэмжих жилийн аяны хүрээнд зохион байгуулагдсан "Анхдагчийн цом" залуучуудын сагсан бөмбөгийн лигийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.

"Залуучуудын хөгжлийг дэмжих жил"-ийн аяны хүрээнд зохион байгуулагдсан "Анхдагчийн цом" залуучуудын сагсан бөмбөгийн лигийн аварга шалгаруулах цуврал  тэмцээнийг  2019 оны 5 дугаар сарын10-ны өдрөөс 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд зохион байгууллаа. Тус тэмцээнд 40 гаруй байгууллагын 150 гаруй тамирчин залуучууд 6 сарын хугацаанд өрсөлдлөө.40 байгууллага + 12 баг + 2 бүс +6 сар + 211 тоглолт +Бүх оддын тоглолт+ Хасагдах шат= Аваргууд, шилдгүүд- Лигийн аварга, цомын эзэн Булган Онцгой Байдлын Газар-ын "Аврагч" баг- Мөнгөн медаль "Теаchers" баг- Хүрэл медаль "БТС бүргэдүүд" баг- Лигийн улирлын үнэ цэнэтэй тоглогчоор АЗДТГ -ын "Falcons" багийн хамгаалагч Манлайбаатар Энхжаргал- Бүх оддын тоглолтын үнэ цэнэтэй тоглогч, лигийн шилдэг довтлогч "Teachers" Багийн довтлогч Б. Баттулга- Финалын тоглолтын үнэ цэнэтэй тоглогч ОБГ-ын "Аврагч" багийн ахлагч, довтлогч Б. Мөнх-Эрдэнэ- Лигийн шилдэг хамгаалан тоглогчоор "Teachers" багийн хамгаалагч Б.Булгантамир- Лигийн шилдэг холбон тоглогчоор "Булган МЭЭЖ", "БТС бүргэдүүд" багийн хамгаалагч Я.Нямбаяр нар тодорлоо.Энэхүү тэмцээнийг зохион байгуулахад дэмжлэг туслалцаа үзүүлсэн аймгийн Засаг дарга З.Батзориг, Биеийн тамир, спортын газар, Булган аймаг дахь МСS Сoca Cola, "Тотал дистрьбюшн" ХХК  Мөнх-Эрдэнэ,  Нацагдорж болон багаа дэмжиж оролцсон эрхэм удирдлагууд, 6 сарын турш хөгжөөн дэмжсэн эрхэм үзэгчиддээ талархлаа.