Мэдээ

ОРХОНЫ ДААМЧИД БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛАВ

Эрдэнэтийн ард иргэд, хүүхэд багачууд эрүүл агаарт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл мэнд, бие бялдраа хөгжүүлэх, тоглож наадах орчин нөхцлийг бүрдүүлэх зорилготой Спортын 9 цогц талбайн бүтээн байгуулалтад Орхон аймгийн даамын холбоо болон өсвөрийн даамчид бид "1 ХҮН 1 ШУУЙДАЙ ЦЕМЕНТ" аянд нэгдэн 22 шуудай цемент хандивлалаа. Үүнд:

Б.ЭНХРИЙЛЭН: НАМАЙГ ДЭЛХИЙН АВАРГА БОЛОХОД МАНАЙ ДААМЧИД ТӨРИЙН ДУУЛЛАА ХАМТ ДУУЛСАН

 Дэлхийн даамын холбооны дэд мастер “Шавь”, “Ирээдүй” клубийн тамирчин Б.Энхрийлэн оюуны спортод зургаан настайдаа анх хөл тавьжээ. Өдгөө ес дэх жилдээ даамаар хичээллэж буй тэрбээр 2015 онд Узбекистаны нийслэл Ташкент хотод зохион байгуулсан Азийн АШТ-д түрүүлж, Нидерландын Хикен хотод болсон ДАШТ-д амжилттай оролцсон юм. Тэгвэл 2017 онд Польш улсын Дабки хотод зохион байгуулсан өсвөр, залуучуудын ДАШТ-ий турк даамын төрөлд тэргүүлж, дэлхийн аварга болжээ. Өнгөрсөн жил Монголын даамын холбооны өсвөр үеийнхний УАШТ-д 21 аймаг, есөн дүүргийн 714 тамирчин таван төрөлд 40 багц медалийн төлөө өрсөлдөхөд Б.Энхрийлэн хоёр алт, нэг хүрэл медаль өвөртөлсөн билээ. Түүнийг “Залуус” буландаа урьж ярилцлаа.

Р.АЛИАСЫН ШИНЭ САНАА

Дэлхий нийтийг түгшээж буй коронавирусын улмаас олон оронд хөл хорио тогтоож, Европын зарим улсад хүмүүс хоорондоо 2 метрээс ойртох ёсгүй гэсэн журам баримталж буй. Голландын даамчин Рауль Алиас эрсдэлээс ч сэргийлсэн, журамд ч нийцэх нэгэн арга бодож олжээ. Ингэхийн тулд тоглогчид хоорондоо зайтай сууж, нүүдэл хийхдээ саваа мод ашиглах гэнэ. Тэрбээр ийм аргаар тэмцээн явуулах боломжтой гэж үзэж байгаа бөгөөд сошиал хуудсаар дамжуулан Нидерландын даамын холбоо (KNDB)-нд өөрийн санааг хүргүүлж байгаа нь энэ.

 

Ц.ХАШЧУЛУУН: ДААМЫГ ЗӨВ ТОГЛОЖ СУРАХ ШИГ ХЭЦҮҮ ЮМ БАЙХГҮЙ

-2017 оны “Монголиа Опен” тэмцээнд дэлхийн аварга А.Георгиевтэй таарч тоглосон. Анх удаагаа таарсан болохоор эхлээд жаахан сандарсан ч цаг дараад тоглолт эхэлснээс хойш ямар ч сандрал байгаагүй. Дэлхийн олон удаагийн аварга хүн надаас илүү байх нь ойлгомжтой болохоор өөрийнхөөрөө л тоглоод үзье гэж бодож байсан. Өөрийнхөө тоглодог өргөө гаргаж тоглож чадсан. Манайхнаас энэ аваргатай тэнцэж байсан тамирчид бол бий. Харин хожиж байсан хүн байхгүй. Энэ тэмцээний үндсэн төрлийн дараа түргэн тоглолт болоход супер их мастер А.Гетманскийг ялах завшаан олдсон.

ДААМЫН ХОЛБОО ДЭЛХИЙН АВАРГЫН БҮТЭЭЛИЙГ ЦУВРАЛААР ГАРГАНА

Дэлхий дахиныг хамарсан цар тахлын улмаас спортын бүх тэмцээн, уралдаан цуцлагдаад байна. Тамирчид гэр гэртээ бэлтгэл хийж, спортын заал танхим хоосроод байгаа билээ.

Харин энэ үеийг үр бүтээлтэй ашиглан, манай даамын холбооноос даам сонирхогчдодоо хоёр шинэ номоор бэлэг барилаа.



Олон улсын их мастер Р.Манлай даамын дэлхийн 7 удаагийн аварга И.Куперманы шилдэг бүтээл болох “Практик комбинац” хэмээх цуврал номын эхний хоёр дэвтрийг орчуулан гаргалаа.

"ИХ ХУРАЛДАЙ"-ГААР ЮУ ХЭЛЭЛЦЭВ

Туркийн Измир хотноо хуралдсан Дэлхийн даамын холбоо (FMJD)-ны Ерөнхий ассемблейд Азийн даамын холбоог төлөөлж Ч.Бат-Эрдэнэ, Монголын даамын холбоог төлөөлж Р.Манлай нар оролцсон билээ. Тус хурлаар шийдвэрлэсэн гол гол асуудлыг танилцуулъя.

• Гвиней-Бисау, Бахрейн, Хятадын Тайвань, Францын Гвиана-гийн гишүүнчлэлийг хүлээн зөвшөөрөв. Ингэснээр FMJD эгнээндээ 80 гаруй холбоодыг нэгтгээд байна.

"МОНГОЛЫН ШАТАР, ДААМ" СОНИН

1992 оны үед гарч байсан "Монголын шатар, даам" сонины нэгэн дугаарыг даам сонирхогчдоо толиуулъя. 8 нүүрээр гарч байсан тус сонины арын хоёр хуудсанд даамын спорттой холбогдолтой мэдээ материал гарч байжээ. Тухайлбал зуун буудалт даамын түүхийн холбогдолтой "Даамын увдис юунд оршдог вэ", "Манурийн цайны газар", "Мэлхийн үсрэлт үү, аль эсвэл" нийтлэл, Дэлхийн даамын холбоо буюу FMJD-ийн танилцуулга, 1991 онд Монгол Улсад зохион байгуулагдсан "Улаанбаатар 91", "Найрамдал 91" тэмцээний дүн мэдээ, Казахстан улсад зохиогдсон олон улсын тэмцээнээс 14 настай сурагч Г.Ганжаргал мөнгөн медаль хүртсэн тухай, шатарчид даамын талаар юу гэж хэлсэн тухай, бодлого бодолтын уралдааны зарлал, сонирхолтой мэдээ зэрэг нийтлэл материал нийтлэгдсэн байна. Сонины редакцийн бүрэлдэхүүнд даамын спортын дэд мастер Г.Ванчий ажиллаж байжээ.

TURKISH OPEN-ИЙ ДҮН МЭДЭЭ

Гуравдугаар сарын 7-14-нд Турк улсын Анталия хотноо Turkish Open тэмцээн болж өндөрлөлөө. Дэлхийн олон оронд мөрдөгдөж буй хөл хорионы дэглэмийн улмаас Туркийн нээлттэй тэмцээнд ердөө 20 гаруйхан тамирчин оролцсон байна. Хэдий тийм ч нийт оролцогчдын 85-иас дээш хувь нь олон улсын цолтой тамирчид байв. Өрсөлдөөн энэ хэрээр ширүүхэн өрнөж, Нидерландын залуу их мастер Мартин ван Айзендорн 13 оноогоор ялагчаар тодорч, түүний нутаг нэгт ОУИМ Ян Гронендейк, экс-дэлхийн аварга ОУИМ Гунтис Валнерис (Латви) нар тус бүр 12 оноогоор удаалжээ.

АЗИЙН АШТ ХОЙШЛОГДЛОО

FMJD ирэх жилийн насанд хүрэгчдийн ДАШТ-ийг 2021 оны гуравдугаар сарын 13-30-ны өдрүүдэд Эстони улсын нийслэл Таллин хотноо зохион байгуулахаар болжээ. Энэ удаа эрэгтэй, эмэгтэй төрлийн тэмцээн зэрэг болох бөгөөд эрэгтэйчүүдийн ангилалд 40 тамирчин дөрвөн хэсэгт хуваагдан өрсөлдөж, хэсэг тус бүрээс шалгарсан 3, нийт 12 тоглогч шигшээ тоглолтод шалгарах ажээ. Харин эмэгтэй ангилалд 16 тамирчин тойргийн журмаар өрсөлдөнө.
Сонгон шалгаруулалтын тухайд Ази тивээс эрэгтэй 4, эмэгтэй 3 тамирчин ДАШТ-д оролцох эрхийг авна. Өөрөөр хэлбэл энэ жилийн Азийн АШТ-ээс дэлхийн аваргын эрх олгох учиртай. Гэвч энэ оны дөрөвдүгээр сард зохиогдох байсан тивийн аварга шалгаруулах тэмцээн дэлхийн олон оронд нүүрлээд байгаа халдварт өвчний улмаас тодорхойгүй хугацаагаар хойшлогдсоныг Азийн даамын холбоо (ADC)-ноос бидэнд мэдэгдлээ.

Удахгүй болох үйл явдал

Товлогдсон үйл явдалгүй