СОНИРХОГЧДЫН УАШТ ЭХЭЛЛЭЭ

Сэлэнгэ аймгийн Баянгол суманд өнөөдөр (6.15) зуун буудалт даамын сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ. Даам сонирхогчдын дунд анх удаа зохиож буй тус тэмцээнд 14 аймаг, нийслэлийн 6 дүүргийн дэд мастер болон түүнээс доош цол, зэрэгтэй эрэгтэй 98, эмэгтэй 48 даамчин ухаанаа уралдуулж байна. Оролцогчдыг зэрэг цолоор нь ангилбал спортын дэд мастер цолтон 41, 1-р зэрэгтэй тамирчин 48, 2-р зэрэгтэй тамирчин 15, 3-р зэрэгтэй тамирчин 20, зэрэггүй тамирчин 30 гаруй оролцож байна. Тэмцээн гурван өдөр үргэлжлилж ням гаригт өндөрлөх юм.

Тэмцээний нээлтийн ажиллагааны үеэр Баянгол сумын улсын тэргүүний сургуулийн захирал Д.Сарангэрэлийг БСШУСЯ-ны “Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан” цол тэмдгээр, даамын багш дасгалжуулагч Б.Лхагвасүрэнг МҮОХ-ны “Олимпийн алдар” одонгоор, захиргааны ажилтан Б.Ганбаатарыг БТСГ-ын “Спортын алдар” одонгоор тус тус шагнасан юм.