ШИГШЭЭ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ

Зуун буудалт даамын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 43, эмэгтэйчүүдийн 30 дахь удаагийн тэмцээн эхэллээ. Энэ удаагийн шигшээ тэмцээнд хагас шигшээ шатнаас шалгарсан эрэгтэй, эмэгтэй тус бүр 12 даамчин тойргийн журмаар өрсөлдөх юм. Нийт оролцогчдын 80 гаруй хувь нь олон улсын цолтой тамрчид байна.

Тэмцээнийг Монголын даамын холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн А.Ундраа ивээн тэтгэж байгаа бөгөөд түрүүлсэн тамирчин 1 сая төгрөгийн шагнал хүртэх юм. МУИС-ийн Номын сангийн байранд болж буй тус тэмцээн зургаан хоног үргэлжилж, энэ сарын 26-нд өндөрлөнө.

Сонирхуулахад гавьяат тамирчин ОУИМ Д.Эрдэнэбилэг улсын аваргад хамгийн олон удаа буюу 12 аваргалсан бол их мастер Г.Ганжаргал 7, дэлхийн даамын холбооны мастер Н.Мөнхтуяа 6, С.Саранцэцэг 5 удаа түрүүлж байжээ.  

Тэмцээний үр дүн болон өргүүдийг https://toernooibase.kndb.nl/opvraag/standen.php?taal=1&kl=94&Id=7082&jr=18 холбоосоор үзнэ үү.

                     

                    УАШТ-д оролцолцогчид

Эрэгтэй

  • Д.Эрдэнэбилэг (МУГТ, Олон улсын их мастер)
  • Г.Ганжаргал (Олон улсын их мастер)
  • П.Лхагвасүрэн (Спортын мастер)
  • Р.Манлай (Олон улсын их мастер)
  • Ц.Сүхбат (Дэлхийн даамын холбооны мастер)
  • Л.Гансүх (Спортын мастер)
  • Б.Мөнхжин (Дэлхийн даамын холбооны мастер)
  • М.Шийравжамц (Дэлхийн даамын холбооны мастер)
  • Д.Ганболд (Дэлхийн даамын холбооны мастер)
  • Ц.Отгонбилэг (Олон улсын мастер)
  • Э.Энх-Эрдэнэ (Спортын мастер)
  • С.Даваадорж (Дэлхийн даамын холбооны мастер)

 

Эмэгтэй

  • Е.Ариунзаяа (Спортын мастер)
  • Г.Хэрлэнмөрөн (Дэлхийн даамын холбооны мастер)
  • М.Нямжаргал (Олон улсын их мастер)
  • Э.Мандахнаран (Олон улсын их мастер)
  • Б.Отгон-Эрдэнэ (Спортын мастер)
  • Б.Есүй (Дэлхийн даамын холбооны дэд мастер)
  • Б.Мөнхжин (Спортын мастер)
  • Б.Анужин (Спортын мастер)
  • Г.Буяндэлгэр (Спортын мастер)
  • Г.Энхтуяа (Спортын мастер)
  • Б.Нандинцэцэг (Дэлхийн даамын холбооны мастер)
  • Б.Мишээл (Спортын мастер)