ДААМЫН ХОЛБОО ОФФИСТОЙ БОЛЛОО

Холбооны ерөнхийлөгч, Улсын их хурлын гишүүн А.Ундраагийн дэмжлэгтэйгээр Монголын даамын холбоо шинэ оффистой болов. Тодруулбал, Баруун дөрвөн замд байрлах Монголын үйлдвэрчний эвлэлийн Соёлын төв ордны Спорт цогцолборын 217 тоотод төвхнөлөө. Энд холбооны өдөр тутмын үйл ажиллагаа явагдахаас гадна өсвөр, залуучуудын шигшээ баг хичээллэж, МДХ-ны төв клуб сургалт явуулах юм.