БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ДААМЧИД ТЭРГҮҮЛЭВ

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын улсын аварга шалгаруулах зуун буудалт даамын тэмцээн энэ сарын 15-16-нд Чингэлтэй дүүргийн 39-р сургууль дээр болж өндөрлөлөө. Энэ удаагийн тэмцээнд нийслэлийн 6 дүүрэг, 8 аймгийн 240 орчим хүүхэд 6-8, 9-11, 12-14, 15-17 насны ангиллаар өрсөлдсөн юм.

6-8 нас. Хөвгүүд: 1.Б.Лхагватогтох (Өвөрхангай) 2.З.Аргабилэг (СХД, “Ирээдүй” цогцолбор) 3.Ч.Төгстөгөлдөр (Өмнөговь, Ханбогд)

6-8 нас. Охид: 1.П.Ирмүүн (БЗД, “Эрхэм баян эрдэм”) 2.Э.Даариймаа (СБД, 1-р сургууль) 3.Х.Дэлгэрмөрөн (ЧД, 57-р сургууль)

9-11 нас. Хөвгүүд: 1.А.Дашчирэв (ХУД, 114-р сургууль) 2.П.Эрхэмбилэг (БЗД, 97-р сургууль) 3.Б.Баасанбар (СХД, 42-р сургууль)

9-11 нас. Охид: 1.Л.Надмид (Дорноговь, 1-р сургууль) 2.Э.Энххүслэн (БЗД, “Шавь” цогцолбор) 3.Н.Лхагвадолгор (ХУД, “Шинэ Монгол” сургууль)

12-14 нас. Хөвгүүд: 1.Б.Энхрийлэн (БЗД, “Шавь” цогцолбор) 2.Б.Сүхбат (Орхон) 3.Б.Пүрэвбаатар (БЗД, 48-р сургууль)

12-14 нас. Охид: 1.Б.Анужин (БЗД, “Шавь” цогцолбор) 2.Б.Мишээл (БЗД, 84-р сургууль) 3.Э.Хүслэн (ХУД, 32-р сургууль)

15-17 нас. Хөвгүүд: 1.С.Мөнх-Оргил (БГД, 56-р сургууль) 2.Б.Түвшин (Дорноговь, 2-р сургууль) 3.М.Лувсандорж (Хэнтий, 3-р сургууль)

15-17 нас. Охид: 1.С.Энхтүвшин (Дорноговь) 2.Б.Цэдэв (СХД, 42-р сургууль) 3.У.Номин-Эрдэнэ (БЗД, “Шавь” цогцолбор)

Багийн дүнгээр Р.Нармандах дасгалжуулагчтай Баянзүрх баг тамирчид 33 оноогоор тэргүүлж, С.Баярсайхан дасгалжуулагчтай Дорноговь аймаг 36, С.Энхтүвшин дасгалжуулагчтай Сонгинохайрхан дүүрэг 43, Д.Элбэг дасгалжуулагчтай Чингэлтэй дүүрэг 50, Д.Эрдэнэбилэг дасгалжуулагчтай Хан-Уул дүүрэг 56 оноогоор удааллаа.