МДХ-НЫ ЕРӨНХИЙЛӨГЧ А.УНДРАА ТАМИРЧДАДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ

Монголын даамын холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн А.Ундраа өөрийн фэйсбүүк хуудсандаа 

"Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож амжилт гаргасан тамирчдыг хүлээн авч уулзан, баяр хүргэлээ. Турк улсад болсон 100 буудалт даамын өсвөр, залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын баг тамирчид нийлбэр дүнгээрээ II байрт шалгарч Э.Хүслэн алт, М.Шийравжамц мөнгө, Б.Анужин мөнгө, Б.Мишээл хүрэл, Э.Даариймаа хүрэл медалийн эзэд болжээ. Амжилттай оролцоод ирсэн хүүхэд залуус, багш, дасгалжуулагч болон Монголын Даамын Холбооны хамт олондоо халуун баяр хүргэж улам их амжилтыг хүсэн ерөөе" хэмээн постолсон байна.