БЛИЦ, РАПИД ТОГЛОЛТЫН 2019 ОНЫ УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ

Нэг. Нийтлэг зүйл

  1. Тэмцээнийг Монголын даамын холбоо, “Алтан хүү” клуб, 39-р сургууль, “Рендер” ХХК-иуд хамтран зохион байгуулна.
  2. Тэмцээн Монголын даамын холбооны дүрмийн дагуу явагдана.
  3. Оны шилдэг даамчныг тодруулах “Final 2019” тэмцээнд оролцох тамирчдыг сонгон шалгаруулахад тус тэмцээний дүнг тооцно.

 

Хоёр. Хугацаа, зохиогдох газар, бүртгэл

  1. Тэмцээн 2019 оны 11-р сарын 23-24-ний өдрүүдэд Чингэлтэй дүүргийн 39-р сургууль дээр болно.
  2. Бүртгэл 2019 оны 11-р сарын 23-ны бямба гаригийн 9.00-11.00 цагийн хооронд болж, үргэлжлээд блиц тоглолтоор тэмцээн эхэлнэ.
  3. Нэг тэмцээний бүртгэлийн хураамж 15.000 ₮. Хэрэв нэг дор блиц, рапид тоглолтод хоёуланд нь бүртгүүлбэл 25.000 ₮ төлнө.  

 

Гурав. Тэмцээний журам

  1. Тэмцээн эрэгтэй, эмэгтэй ангиллаар (насны ангилалгүй) зохиогдоно.
  2. Блиц тэмцээний цагийн хяналт талдаа 5 мин + 3 сек, рапид тэмцээний цагийн хяналт талдаа 15 мин + 5 сек байна.
  3. Швейцарь системээр 8-9 өрөг тоглож, дүн гаргана.

 

Дөрөв. Шагнал урамшуулал

  1. Эрэгтэй, эмэгтэй ангилал тус бүрийн эхний 5 байр эзэлсэн тамирчдад алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал олгоно. Мөн ахмад (эрэгтэй 60-аас дээш, эмэгтэй 45-аас дээш нас), өсвөр (13 хүртэлх нас)-ийн ангилалд тусгай шагнал олгоно.   
  2. Түргэн тоглолтын олон улсын рейтинг тооцно.
  3. Анх удаа оролцож буй тамирчид FMJD ID-тай болж, Дэлхийн даамын холбоонд албан ёсны бүртгэлтэй болно.
  4. Амжилттай оролцсон тамирчдад 2020 оны блиц, рапидын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх олгоно.  

 

Харилцах утас: 9616-5545, 9533-1166, 9819-1288, 8800-4087

МОНГОЛЫН ДААМЫН ХОЛБОО