УАШТ-Д ОРОЛЦОХ ТАМИРЧИД ШАЛГАРАВ

Монголын даамын холбооны 2020 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах хагас шигшээ тэмцээн сарын 10-12-ны өдрүүдэд боллоо. Чингэлтэй дүүргийн 39-р сургууль дээр зохиогдсон тус тэмцээнд 19 аймаг, нийслэлийн 7 дүүргийн эрэгтэй 185, эмэгтэй 97 тамирчин өрсөлдсөн. Швейцарь системээр эрэгтэйчүүд 10, эмэгтэйчүүд 9 өрөг тоглож дүнгээ гаргасан бөгөөд ангилал тус бүрийн эхний 9 байрт шалгарсан тамирчид УАШТ-д оролцох эрхээ авлаа. Насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээн 5 дугаар сарын 25-31-нд болно.

 

УАШТ-д оролцох эрх авсан тамирчид

Эрэгтэй:

1. ОУИМ Г.Ганжаргал (БЗД, Ирээдүй)

2. ДДХМ Г.Гэрэлболд (CSL)

3. ДДХМ Д.Ганболд (Энэрэл)

4. СМ З.Ганбаатар (Хөлөгт тоглоом)

5. ДМ Ц.Төмөрбаатар (Хэнтий, ШУТИС)

6. ДДХМ Ц.Сүхбат (Хийморь хөлөг)

7. ДДХМ Ц.Улаанхүү (Увс)

8. ДДХДМ Б.Энхрийлэн (БЗД, Ирээдүй)

9. СМ Ц.Эрдэмбилэг (Дундговь, Хийморь хөлөг)

 

Эмэгтэй:

1. ДДХДМ Н.Лхагвадолгор (ХУД, Ирээдүй)

2. ОУИМ М.Нямжаргал (Говь-Хангай мебель, Алтан хүү)

3. ДМ П.Сурмаасүрэн (Архангай, Лут хүү)

4. ДДХДМ Б.Есүй (БГД, Сонгодог байрлал)

5. ДДХМ Б.Нандинцэцэг (Victory)

6. СМ Э.Энххүслэн (БЗД, Алтан хүү)

7. ОУИМ Б.Мишээл (БЗД, Ирээдүй)

8. ДМ М.Нарантуяа (БЗД, Ирээдүй)

9. СМ Б.Анужин (БЗД, Алтан хүү)

 

Тэмцээний дэлгэрэнгүй дүнг дараах холбоосоор үзнэ үү.        Эмэгтэй    Эрэгтэй