HIJKEN DTC ЛИГИЙН ТЭМЦЭЭНИЙ ЯЛАГЧ

Голландын клубүүдийн дунд зохиогддог лигийн тэмцээний 2019/20 оны улирлын ялагчаар Hijken DTC клуб тодорлоо. Ereklasse буюу Дээд лигт 10 дараалан хожоод байсан тус баг сүүлчийн тойрогт гол өрсөлдөгч Denk en Zet Culemborg-той тэнцсэнээр 21 дэх оноогоо авч, хоёр дахь жилдээ дараалан аваргалсан юм. Их мастер К.Тайссен, П.Меурс, Ж.Нжофанг нарыг эгнээндээ багтаасан Denk en Zet Culemborg 20 оноогоор удаалав. Тэд гуравдугаар байрт орсон Van Stigt Thans багтай мөн оноо хуваасан юм. Сонирхуулахад даамын эх орон Голландад муж, хотын төлөөлөл болсон клубүүдийн дунд жил бүр лигийн тэмцээн зохиогддог бөгөөд нийт 10 түвшний лигт 120 баг өрсөлддөг байна. Сүүлийн жилүүдэд Дээд лигт босоо байгаа Hijken DTC клубийн бүрэлдэхүүнийг танилцуулбал:

  1. ОУИМ Хендрик ван дер Зее (Голланд)
  2. ОУИМ Алексей Домчев (Литва)
  3. ОУМ Воутер Вольф (Голланд)
  4. ОУИМ Харм Вирсма (Голланд)
  5. ОУИМ Мартин Дольфинг (Голланд)
  6. ОУИМ Ауке Схолма (Голланд)
  7. ОУИМ Воутер Сипма (Голланд)
  8. ОУИМ Рул Бумстра (Голланд)
  9. ОУИМ Ханс Янсен (Голланд)
  10. ОУИМ Иван Трофимов (ОХУ)
  11. Ян Экке де Вриес (Голланд)
  12. Хенк Калк (Голланд)
  13. Ян Менте Дрент (Голланд)