АЗИЙН АШТ ХОЙШЛОГДЛОО

FMJD ирэх жилийн насанд хүрэгчдийн ДАШТ-ийг 2021 оны гуравдугаар сарын 13-30-ны өдрүүдэд Эстони улсын нийслэл Таллин хотноо зохион байгуулахаар болжээ. Энэ удаа эрэгтэй, эмэгтэй төрлийн тэмцээн зэрэг болох бөгөөд эрэгтэйчүүдийн ангилалд 40 тамирчин дөрвөн хэсэгт хуваагдан өрсөлдөж, хэсэг тус бүрээс шалгарсан 3, нийт 12 тоглогч шигшээ тоглолтод шалгарах ажээ. Харин эмэгтэй ангилалд 16 тамирчин тойргийн журмаар өрсөлдөнө.
Сонгон шалгаруулалтын тухайд Ази тивээс эрэгтэй 4, эмэгтэй 3 тамирчин ДАШТ-д оролцох эрхийг авна. Өөрөөр хэлбэл энэ жилийн Азийн АШТ-ээс дэлхийн аваргын эрх олгох учиртай. Гэвч энэ оны дөрөвдүгээр сард зохиогдох байсан тивийн аварга шалгаруулах тэмцээн дэлхийн олон оронд нүүрлээд байгаа халдварт өвчний улмаас тодорхойгүй хугацаагаар хойшлогдсоныг Азийн даамын холбоо (ADC)-ноос бидэнд мэдэгдлээ.