Мэдээ

60 ГАРУЙ ДААМЧИН FMJD ID-ТАЙ БОЛЛОО

Улирал тутам шинэчлэгддэг Дэлхийн даамын холбооны чансаа нийтлэгдлээ. Монголын даамчдыг эрэгтэйчүүдээс ОУИМ Д.Эрдэнэбилэг 2283, эмэгтэйчүүдээс ДДХМ Н.Мөнхтуяа 2072 оноогоор тэргүүлж байна. Дашрамд сонирхуулахад өнгөрөгч 2019 онд манай 60 гаруй тамирчин Азийн АШТ болон блиц, рапидын УАШТ-ээс шинээр FMJD ID-тай болж, дэлхийд данслагдсан билээ.

Ц.ХАШЧУЛУУН 1000 ОНООНЫ БОСГЫГ ДАВАВ

Монголын даамын холбоо, “Алтан хүү” клуб, Дулааны цахилгаан станц IV ТӨХК-иас хамтран зохион байгуулдаг “Эрчим цом 2020” түргэвчилсэн тоглолтын тэмцээн өнгөрөгч ням гаригт Техник технологийн дээд сургууль дээр боллоо. Дээд лигийн хүрээнд зохиогддог тус тэмцээнд 120 даамчин оролцов. Швейцарь системээр 9 өрөг өрсөлдөхөд нээлттэй ангилалд ДДХМ Ц.Хашчулуун 16 оноогоор аваргалж, ОУИМ Г.Ганжаргал, ДДХМ Ц.Сүхбат, спортын мастер З.Ганбаатар, ДДХМ Г.Гэрэлболд нар тус бүр 14 оноогоор шагналт байранд шалгарсан.

ШИНЭ ОНЫ АНХНЫ ТЭМЦЭЭН

Монголын даамын холбооны 2020 оны анхны тэмцээн болох Техник технологийн дээд сургуулийн нэрэмжит өсвөрийн даамчдын тэмцээн 1-р сарын 3-4-ний өдрүүдэд тус сургууль дээр боллоо. 19 дэх жилдээ зохиогдсон тус тэмцээнд энэ удаа 99 тамирчин 6-9, 10-13, 14-17 насны ангилалд өрсөлдсөн. Швейцарь системээр 7-8 өрөг тоглож дүнгээ гаргахад:

6-9 нас. Хөвгүүд: 1. Н.Түвшинбаяр (Ирээдүй) 2. З.Аргабилэг (Сонгодог байрлал) 3. Ц.Мөнхмандах (Хөлөгт тоглоом)         Дүн

ТЭНЦЭЭ ҮГҮЙ ТЭМЦЭЭН

Оны төгсгөлд Голландын Делфт хотноо шилдэг их мастерууд болох Алексей Чижов, Александр Георгиев (хоёул ОХУ), Мартин ван Айзендорн, Ян Гронендейк (хоёул Нидерланд) нарын оролцож буй сонирхолтой тэмцээн болж байна. Энэхүү топ зэрэглэлийн тэмцээний онцлог нь өрсөлдөгчид богиносгосон цаг (20 минут + 15 секундын бонус)-аар гурван тойрог өрсөлдөх бөгөөд хамгийн сонирхолтой нь тэнцээ гэж үгүй гэнэ. Өөрөөр хэлбэл тоглолт бүрт ялагч тодрох бөгөөд хөлөг дээр тэнцээний байрлал үүссэн ч материалын давуу талыг нь харгалзаж 9:1, 8:2, 7:3 оноонуудыг өгөх юм.

ТЕХНИК ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛИЙН НЭРЭМЖИТ ӨСВӨР ҮЕИЙН ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ

Нэг. Нийтлэг зүйл

  1. Тэмцээний зорилго нь зуун буудалт даамыг сурталчлан хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, өсвөр, залуу даамчдын ур чадварыг дээшлүүлэхэд оршино.
  2. Тус тэмцээнийг Монголын даамын холбоо, “Алтан хүү” клуб, Техник технологийн дээд сургууль хамтран зохион байгуулна.
  3. Хөвгүүд, охидын төрөлд 6-9, 10-13, 14-17 насны ангиллаар явагдана.    

Гурав. Хугацаа, зохиогдох газар, бүртгэл

Э.ДААРИЙМАА ОХИДЫН АНГИЛАЛД ТҮРҮҮЛЭВ

БНХАУ-ын Шандунь мужийн Шинтай хотноо арванхоёрдугаар сарын 16-21-ний өдрүүдэд зуун буудалт даамын “Xintai Cup” олон улсын тэмцээн боллоо. Долоо дахь удаагаа зохиогдсон тус тэмцээнд Монгол Улсаас 6 тамирчин өрсөлдөв.

Швейцарь системээр 9 өрөг тоглоход манай тамирчдаас хамгийн өндөр амжилтыг ДДХМ Ц.Сүхбат (Хасу-Мегастарс) үзүүлж, 12 оноо авлаа. Түүнтэй ижилхэн оноотой 11 тамирчин гарсан бөгөөд коэффициент буюу нэмэлт үзүүлэлтээр Ц.Сүхбат эрэгтэй ангилалд 9-р байр эзэлсэн байна. Тэрбээр нэг байр урагшилсан бол шагналт байранд орох байв. Түүнчлэн ДДХМ Д.Ганболд (Энэрэл), СМ Ц.Эрдэмбилэг (Хийморь хөлөг), ДМ Э.Даариймаа (Ирээдүй), ОУИМ Б.Мишээл (Ирээдүй) нар 10, ДДХМ Э.Хүслэн (Алтан хүү) 8 оноо авсан амжилтаар тэмцээнээ өндөрлүүлжээ. ДАШТ-ий хүрэл медальт Э.Даариймаагийн хувьд охидын 14 хүртэл насны ангилалд тэргүүн байр эзэлсэн байна.

"НАХИА" ЛИГИЙН ШИГШЭЭ ТОГЛОЛТ БОЛЛОО

Нахиа өсвөрийн лигийн финалын тэмцээний дүн гарлаа. Тэмцээнд цуврал 3 тэмцээнээс шалгарсан 61 даамчин өрсөлдөв. Бяцхан даамчиддаа спортын өндөр амжилт хүсэн ерөөе.

7 нас- охид
1 Ч.Гooмaрaл СБД I
2 Г.Хүслэнзаяа АР I
3 Ц.Буянцэцэг АР I


7 нас - хөвгүүд
1 Г.Санчир БЗД I
2 Б.Бүрэнтөгс ЧД I
3 Б.Aминхүслэн ЧД I

ШИНЭ ОНЫ АНХНЫ ТЭМЦЭЭНҮҮД

Монголын даамын холбооноос 2020 оны 1-р сарын 3, 4-нд Техник технологийн дээд сургуулийн нэрэмжит өсвөрийн даамчдын тэмцээнийг, 5-ны ням гаригт Дулааны IV цахилгаан станц IV ТӨХК-ийн нэрэмжит "Эрчим Кап" түргэн тоглолтын тэмцээнийг, 10-12-нд Улсын аварга шалгаруулах хагас шигшээ тэмцээнийг, 25-26-нд Сэлэнгэ аймгийн Баянгол суманд турк даамын өсвөр үеийн тэмцээнийг зохион байгуулна. Эдгээр арга хэмжээний дэлгэрэнгүй удирдамжийг тэмцээн эхлэхээс 7-14 хоногийн өмнө зарлана. Тэрчлэн МДХ-ны 2020 оны тэмцээн уралдааны хуваарийг 1-р сарын 1-нд танилцуулах юм.

Ц.СҮХБАТ "FINAL 2019"-ИЙН ЯЛАГЧ

Монголын даамын холбоо, "Алтан хүү" клубээс хамтран зохион байгуулдаг оны шилдэг даамчныг тодруулах "Final 2019" тэмцээн 12-р сарын 9-13-ны өдрүүдэд УБТЗ-ын Зүтгүүрийн депо дээр боллоо. Дээд лигийн цувралуудаас бүтэн жилийн туршид хамгийн өндөр оноо цуглуулсан шилдэг 10 тоглогч уламжлал ёсоор өрсөлдсөн бөгөөд энэ жилийн хувьд 4 оролцогч нь 13-19 насны охид байсан юм.

Тэмцээнийг Б.Одхүү захиралтай "Кэнс Электрик" ХХК ивээн тэтгэсэн бөгөөд оролцогчид эзэлсэн байраасаа шалтгаалан 50-500 мянган төгрөгийн шагнал хүртжээ. Тэмцээний дэлгэрэнгүй дүн болон өргүүдийг https://results.fmjd.org/tournaments/2019/f_3079/index.html холбоосоор үзнэ үү.

Удахгүй болох үйл явдал

Товлогдсон үйл явдалгүй