Мэдээ

АЗИЙН АВАРГАДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ

Дорноговь аймгийн Эрдэнэ сумын уугуул, 2018 оны Ази тивийн залуучуудын аварга, Дэлхийн даамын холбооны дэд мастер Баясгалангийн Пүрэвжаргалыг алдаршуулах нээлттэй тэмцээн тавдугаар сарын 2-нд төрөлх суманд нь зохиогдлоо. Тус тэмцээнд эрэгтэй 16, эмэгтэй 6 тамирчин өрсөлдсөн бөгөөд спортын мастер цолтой 3, дэд мастер цолтой 2 тамирчин байв. Дүн гарахад эрэгтэйчүүдээс ДМ Э.Соронзонболд, СМ Б.Одонбаатар, I зэргийн тамирчин М.Онон, эмэгтэйчүүдээс СМ С.Энхтүвшин, Б.Ганбилэг, Мөнхшүр нар эхний гурван байрыг эзэлж, 40-80 мянган төгрөгийн шагнал хүртлээ.

ӨСВӨРИЙН ДААМЧИД ӨРСӨЛДӨВ

Дархан-Уул аймгийн аварга шалгаруулах сургуулийн өмнөх насныхны тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. 21-р цэцэрлэгийн нэрэмжит тус тэмцээнд 60 гаруй өсвөрийн тамирчин хоёр насны ангиллаар өрсөлдсөн юм. Насны ангилал бүрт швейцарь системээр долоон өрөг тоглож, эхний 7 байр эзэлсэн тамирчдыг шагнаж урамшуулсан байна.

                                                                      Тэмцээний дүн:

ЕРӨНХИЙЛӨГЧ ТАМИРЧДАДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ

Азийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон баг, тамирчдыг өнгөрөгч даваа гаригт Монголын даамын холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн А.Ундраа Төрийн ордонд хүлээн авч, баяр хүргэлээ. Тус тэмцээнд манай улсаас нийт 67 тамирчин зургаан насны ангилалд өрсөлдсөн бөгөөд 13 алт, 19 мөнгө, 16 хүрэл, нийт 48 медаль хүртэж, багийн дүнгээр зохион байгуулагч орны дараа хоёрдугаар байрт орсон билээ.

25 ЖИЛ ЗАВСАРЛАСАН Ч...

Украины нийслэл Киев хотноо нэрт дасгалжуулагч Владимир Давидович Вайсерын дурсгалд зориулсан зуун буудалт даамын тэмцээн боллоо. Гроссмейстер цолтой хоёр ч даамчин оролцсон тус тэмцээнд их мастер Ростислав Лещинский түрүүлж, Д.Шкатула, Ю.Бобков, Прокопенко, А.Иванов, В.Пикиняр нар удаалав. Зөвлөлт-Украины домогт их мастер, 1977 оны Европын аварга Лещинский одоогоос 25 жилийн өмнө даамаа орхисон бөгөөд эргэн ирсэн анхны тэмцээндээ шууд л түрүүлж, ямархуу чансаатай тоглогч болохоо харууллаа.

“АBIDJAN OPEN”-Ы ЦОМ АФРИК ТИВДЭЭ ҮЛДЛЭЭ

Зааны ясан эрэг улсын Абижан хотноо 10 мянган еврогийн шагналын сантай “Аbidjan Open” тэмцээн энэ сарын 23-29-нд болж өндөрлөлөө. FMJD-гийн Дэлхийн цомын чансааны оноо тооцогдох таван од бүхий тус тэмцээнд Европоос олон шилдэг их мастерууд хүрэлцэн ирсэн хэдий ч анхны тэмцээний цом Африк тивдээ үлдэх учиртай байж.

ДААМЧИД ТИВИЙН АШТ-ЭЭС 48 МЕДАЛЬТАЙ ИРЛЭЭ

БНХАУ-ын Шаньдун мужийн Шинтай хотноо дөрөвдүгээр сарын 21-26-ны өдрүүдэд даамын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө. Зуун буудалт даамын үндсэн, рапид, блиц төрлүүдээр зохиогдсон тус тэмцээнд Монгол, БНХАУ, Казахстан, Кыргызстан, Узбекистан, Туркменистан, Пакистан, Сингапур, Япон, Тайланд зэрэг 10 улсын тамирчид 36 багц медалийн төлөө ухаанаа уралдуулсан юм.  

Б.МӨНХЖИН ГРАН-ПРИ ТЭМЦЭЭНИЙ ЯЛАГЧ

“Шашки” сэтгүүлийн бодлого бодолтын олон улсын уралдааны 1987, 1989 оны аварга, спортын мастер Л.Цэрэнбямба агсны нэрэмжит Хаврын гран-при тэмцээн дөрөвдүгээр сарын 13-15-ны өдрүүдэд “Шавь” цогцолбор сургууль дээр боллоо. Монголын даамын холбоо, “Алтан хүү” клубээс хамтран зохион байгуулсан тус тэмцээнд нийт 70 даамчин ухаанаа уралдуулсан бөгөөд үүний дотор ОУИМ цолтон 4, ДДХМ 8, спортын мастер 21, дэд мастер 15 байсан юм.

ХАВРЫН ГРАН-ПРИ ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ

  • Тэмцээний зорилго нь зуун буудалт даамын спортыг сурталчлан хөгжүүлэх, 2018 оны Ази тивийн АШТ-д оролцох даамчдын бэлтгэлжилтийг хангахад оршино.
  • Монголын даамын холбоо, “Энгүүмэл билэг” ХХК, “Шавь” цогцолбор сургууль, “Алтан хүү” клубүүд хамтран тус тэмцээнийг зохион байгуулна.
  • Тэмцээний дүнг оны шилдэг даамчныг шалгаруулах “Final 2018” шигшээ тэмцээнд оролцох эрхийн оноо цуглуулахад тооцно.

МОНГОЛ УЛС ДЭЛХИЙД №9-Д ЭРЭМБЭЛЭГДЭВ

Манай тамирчдаас ОУИМ Д.Эрдэнэбилэг 2276 оноогоор эрэгтэйчүүдийн, ДДХМ Н.Мөнхтуяа 2076 оноогоор эмэгтэйчүүдийн тэргүүн байрт бичигдсэн байна. Тэрчлэн U-26 насанд ДДХМ Ц.Отгонбилэг 2194 чансаагаар №17-д, U-20 насанд ДДХМ М.Шийравжамц 2054 чансаагаар №36-д, U-17 насанд СМ С.Мөнх-Оргил 2025 чансаагаар №15-д, 70-аас дээш насанд СМ Т.Пүрэвдорж 2062 чансаагаар №33-т жагсчээ.    

Улсын чансаагаар байр эзлүүлэхэд Монгол Улс эрэгтэй ангилалд 14-т, эмэгтэй ангилалд 9-д эрэмбэлэгджээ. FMJD-гийн чансаанд манай улсаас 7 их мастер, 1 олон улсын мастер, 16 Дэлхийн даамын холбооны мастер, 12 Дэлхийн даамын холбооны дэд мастер тэргүүтэй 200 шахам тоглогч бүртгэгджээ.

Т.СЕЙБРАНДСЫН СҮҮЛЧИЙН НИЙТЛЭЛ

Нидерландын “Үндэсний сонин”-д 42 жилийн турш даамын булан хөтөлсөөр ирсэн дэлхийн хошой аварга Тон Сейбрандс тоймчийн ажлаа өндөрлөхөөр шийдвэрлэжээ. Домогт их мастер хоёрдугаар сарын 24-ний бямба гаригийн дугаарт сүүлчийн нийтлэлээ гаргасан байна. Сүүлийн дугаартаа тэрбээр уншигчдадаа сайн сайхныг хүсээд 2009 онд Гарри Колктой хийсэн тоглолтоо товчхон тайлбарласан байна.

Удахгүй болох үйл явдал

Товлогдсон үйл явдалгүй