Мэдээ

ДОРНОГОВИЙН АВАРГУУД ТОДРОВ

Дорноговь аймгийн аварга шалгаруулах зуун буудалт даамын тэмцээн нэгдүгээр сарын 27-28-ны өдрүүдэд Сайншанд хотын 1-р сургууль дээр боллоо. Өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн ангиллаар зохиогдсон тус тэмцээнд нийт 200 гаруй даамчин ухаанаа уралдуулсан байна. Тэмцээний дүнг танилцуулбал:

5-7 нас. Хөвгүүд (20 тамирчин)

  1. Б.Бат-Амгалан (Эрдэнэ)
  2. Б.Түвшинсанаа (Сайншанд)
  3. Д.Ариунболд (Айраг)

5-7 нас. Охид (11 тамирчин)

МДХ-НЫ 2018 ОНЫ ХУВААРЬ ГАРЛАА

Монголын даамын холбоо (Mongolian Draughts Federation) бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийж, Ерөнхийлөгчөөрөө УИХ-ын гишүүн А.Ундрааг, Ерөнхий нарийн бичгийн даргаар ОУИМ Р.Манлайг томилсон билээ. Саяхан 2018 оны уралдаан тэмцээний хувиараа гаргалаа. Энэ жил "Алтан хүү" клубээс зохион байгуулдаг чансааны оноо олгох тэмцээнүүд болон сонирхогчид, блиц, рапидын тоглолтын УАШТ-үүд холбооны календарьчилсан төлөвлөгөөн дээр нэмэгдсэн байна.

ТТДС-ИЙН НЭРЭМЖИТ ТЭМЦЭЭН БОЛОВ

Техник технологийн дээд сургуулийн нэрэмжит өсвөрийн даамчдын тэмцээн энэ сарын 20-21-ний өдрүүдэд тус сургууль дээр боллоо. 16 дахь жилдээ зохиогдсон байгаа тус тэмцээнд хот, хөдөөгийн 147 тамирчин, гурван насны ангиллаар өрсөлдөв. Хөдөө орон нутгаас Увс, Өмнөговь, Дорноговь, Сэлэнгэ, Төв, Өвөрхангай, Орхон аймгийн өсвөрийн даамчид хүрэлцэн ирсэн юм. 6-9, 10-13 насанд швейцарь системээр ес, 14-17 насанд найман өрөг тоглож дүнгээ гаргав.  

Ерөнхийлөгчөөр А.Ундраа сонгогдов

Монголын даамын холбооны гишүүдийн ээлжит бус хурал 2018 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр хуралдлаа. Хуралд оролцсон гишүүд санал нэгтэйгээр УИХ-ын гишүүн Агваанлувсангийн УНДРАА-г Монголын даамын холбооны Ерөнхийлөгчөөр сонголоо. - А.Ундраагийн товч танилцуулга

Монголын даамын холбооны Ерөнхийлөгч А.Ундраагийн мөрийн хөтөлбөр

Удахгүй болох үйл явдал

Товлогдсон үйл явдалгүй