Мэдээ

МОНГОЛЫН ДААМЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭМЖИТ БАГИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ

Хоёр. Тэмцээний журам

  1. Тэмцээн 2019 оны 12-р сарын 6-8-нд Баянгол дүүргийн 51-р дунд сургууль дээр болно. Тус сургууль нь 25-р эмийн сангийн автобусны буудлын чанх хойно байрладаг.
  2. Оролцох багууд 12-р сарын 5-ны өдрийг дуустал МДХ-ны daam.mongolia@gmail.com хаягаар мэдээлээ ирүүлж, бүртгүүлнэ үү. Мөн тэмцээн эхлэх өдөр буюу 6-ны 16.00-16.30 цагийн хооронд нэмэлт бүртгэл хийж, үргэлжлээд тэмцээн эхэлнэ.
  3. Бүртгэлийн хураамж: Үндсэн тэмцээн 60.000 ₮, блиц тэмцээн 30.000 ₮.
  4. Цагийн хяналт: Үндсэн тэмцээн талдаа 50 мин + 10 сек, блиц тэмцээн талдаа 5 мин + 3 сек.
  5. Тавилын тоо: Швейцарь системээр 7-9 өрөг тоглоно.
  6. Багуудын оноо тэнцсэн тохиолдолд Reduced Solkoff, хоорондын тоглолт, багийн ахлагч буюу 1-р ширээний үр дүн, багийн гишүүдийн цуглуулсан нийлбэр оноог харгалзан байр эзлүүлнэ. Блиц тэмцээнд ч мөн энэ журмаар дүнг гаргана.

ТҮРГЭН ТОГЛОЛТЫН УЛСЫН АВАРГУУД ТОДОРЛОО

Монголын даамын холбооноос блиц, рапид тоглолтын улсын аварга шалгаруулах тэмцээнээ энэ сарын 23-24-ний өдрүүдэд Чингэлтэй дүүргийн 39-р сургууль дээр зохион байгууллаа.

Блиц, рапид тоглолтын УАШТ-ийг Х.Эрдэмбилэг захиралтай “Рендер” ХХК ивээн тэтгэлээ. Дээд лигийн цувралын сүүлчийнх нь болох энэхүү тэмцээний дараа “Final 2019” оны шилдэг даамчныг шалгаруулах шувтаргын тэмцээнд оролцогчдын нэрс тодрох юм.

А.ГЕОРГИЕВ, Т.ТАНСЫККУЖИНА ДЭЛХИЙН ЦОМЫН ЯЛАГЧИД

А.Георгиев дээрх амжилтаараа оны төгсөлд БНХАУ-д зохиогдох тэмцээний үр дүнгээс үл хамааран 2019 оны Дэлхийн цомын ялагчаар тодорсон байна. Тэрбээр тус цувралуудаас нийтдээ 622 оноо авсан нь удаалж яваа Ян Гронендейкээс даруй 114 оноогоор илүү байна. Өөрөөр хэлбэл Голландын их мастер дараагийн тэмцээнд түрүүлсэн ч нийлбэр оноогоор түүнийг гүйцэх боломжгүй юм. Хэдийгээр "Curacao Open"-д тоглоогүй ч ОХУ-ын Тамара Тансыккужина эмэгтэйчүүдийн ангилалд Дэлхийн цомын цувралд түрүүлэх нь тодорхой болсон. Тэрбээр 535 оноо цуглуулаад байгаа аж.   

ОУИМ Б.МИШЭЭЛИЙГ АЛДАРШУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ ДҮН

ОУИМ Б.Мишээлийн амжилтыг алдаршуулах блиц тэмцээн өнгөрсөн амралтын өдөр буюу 11 сарын 16-нд Чингис Имартын 6 давхарт амжилттай явагдаж дүнгээ гаргалаа. Энэхүү тэмцээнийг Монголын даамын холбоо, “Скай Трейдинг” ХХК, “Ирээдүй” клуб хамтран зохион байгуулж "Тэнгис" кино театр болон "Чухагийн багачууд" цэцэрлэг дэмжин оролцлоо. Тус тэмцээнд нийт 52 даамчин оролцсоноос олон улсын цолтой 13, улсын цолтой 31, үлдсэн даамчид нь бүгд зэрэгтэй даамчид байлаа. Швейцарь системээр нийт 9 өрөг тоглож дүнгээ гаргахад

ШИЛДГҮҮД ТОДРОХ МӨЧ ОЙРТСООР...

Монголын даамын холбоо, "Алтан хүү" клубээс хамтран зохион байгуулдаг Дээд лигийн цуврал тэмцээнүүд өндөрлөх шатандаа орлоо. Энэ бямба, ням гаригт болох блиц, рапидын УАШТ-ий дараа оны шилдгийг тодруулах "Final 2019" тэмцээнд оролцох шилдэг даамчдын нэрс тодорно. Ингээд хэн, хэдэн оноо аваад байгааг сонирхуулъя. Дээд лигийн 8 цуврал тэмцээн болж, давхардаагүй тоогоор 388 тамирчин оролцсон бөгөөд хамгийн өндөр оноо цуглуулаад буй 30 тамирчныг танилцуулж байна.

БЛИЦ, РАПИД ТОГЛОЛТЫН 2019 ОНЫ УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ

Дөрөв. Шагнал урамшуулал

  1. Эрэгтэй, эмэгтэй ангилал тус бүрийн эхний 5 байр эзэлсэн тамирчдад алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал олгоно. Мөн ахмад (эрэгтэй 60-аас дээш, эмэгтэй 45-аас дээш нас), өсвөр (13 хүртэлх нас)-ийн ангилалд тусгай шагнал олгоно.   
  2. Түргэн тоглолтын олон улсын рейтинг тооцно.
  3. Анх удаа оролцож буй тамирчид FMJD ID-тай болж, Дэлхийн даамын холбоонд албан ёсны бүртгэлтэй болно.
  4. Амжилттай оролцсон тамирчдад 2020 оны блиц, рапидын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх олгоно.  

"НАХИА" ЛИГИЙН ТЭМЦЭЭН БОЛОВ

Өсвөрийн даамчдын "Нахиа" лигийн энэ оны хоёр дахь цуврал тэмцээн 2019 оны 11-р сарын 16-ны бямба гариг боллоо. "Шавь" клуб дээр зохиогдсон тус тэмцээнд 120 гаруй өсвөрийн даамчид оролцсон юм.

7 нас. Хөвгүүд: 1.Х.Мөрөн (Дорноговь) 2.Ц.Мөнхмандах (Хөлөгт тоглоом) 3.Б.Тэмүүжин (Архангай)

7 нас. Охид: 1.Г.Гоомарал (Хөлөгт тоглоом) 2.Б.Ганхүү (Архангай) 3.Ц.Буянцэцэг (Архангай)

8 нас. Хөвгүүд: 1.Н.Түвшинбаяр (Ирээдүй) 2.З.Аргабилэг (СХД) 3.У.Түвшинбаяр (СХД)

1600 ДААМЧИНТАЙ СУРГУУЛЬ

Баянгол дүүргийн "Монгени" сургуулийн ангиудын аварга шалгаруулах зуун буудалт даамын тэмцээн гурван өдөр үргэлжилж өндөрлөлөө. Тус тэмцээнд 1600 даамчин-сурагчид ухаанаа уралдуулсан байна. "Монгени" цогцолборт блиц тоглолтын дэлхийн аварга Б.Есүй суралцдаг бол даамын багшаар спортын мастер Т.Пүрэвдорж ажилладаг билээ.

МДХ-НЫ ЕРӨНХИЙЛӨГЧ А.УНДРАА ТАМИРЧДАДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ

Монголын даамын холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн А.Ундраа өөрийн фэйсбүүк хуудсандаа 

"Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож амжилт гаргасан тамирчдыг хүлээн авч уулзан, баяр хүргэлээ. Турк улсад болсон 100 буудалт даамын өсвөр, залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын баг тамирчид нийлбэр дүнгээрээ II байрт шалгарч Э.Хүслэн алт, М.Шийравжамц мөнгө, Б.Анужин мөнгө, Б.Мишээл хүрэл, Э.Даариймаа хүрэл медалийн эзэд болжээ. Амжилттай оролцоод ирсэн хүүхэд залуус, багш, дасгалжуулагч болон Монголын Даамын Холбооны хамт олондоо халуун баяр хүргэж улам их амжилтыг хүсэн ерөөе" хэмээн постолсон байна. 

“НАХИА” ӨСВӨРИЙН ЛИГИЙН ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ

Нэг. Нийтлэг зүйл
1. 1. Тэмцээний зорилго нь бага насны тамирчдын тоглолтын ур чадварыг дээшлүүлэхэд оршино.
1. 2. Тэмцээн охид, хөвгүүд 7, 8, 9, 10 насны ангиллаар, үндсэн төрлөөр явагдана.
1. 3. Тэмцээн МДХ-ны дүрмийн явагдана.
1. 4. Тэмцээнийг МДХ, “Шавь” клуб хамтран зохион байгуулна.

Хоёр. Тэмцээний зохион байгуулалт
2. 1. Тэмцээн 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Шавь клуб дээр явагдана.
2. 2. Тоглогчдыг 9.00-10.30 цагт бүртгэж 11.00 цагаас тоглолт шууд эхэлнэ.
2. 3. Тэмцээний хураамж 10 000₮.

Удахгүй болох үйл явдал

Товлогдсон үйл явдалгүй