Мэдээ

“ЭНЭРЭЛ” ДС-ИЙН НЭРЭМЖИТ ТЭМЦЭЭН БОЛОВ

Даамын спортын мастер, доктор профессор, Монгол Улсын гавьяат багш Д.Дорж багшийн үүсгэн байгуулсан анагаах ухааны “Энэрэл” дээд сургуулийн 20 жилийн ойн баярын хүрээнд зохиогдсон 100 буудалт даамын тэмцээн энэ сарын 25-27-нд явагдаж өндөрлөлөө. Тэмцээнд олон улсын их мастер 1, Дэлхийн даамын холбооны мастер 5, Дэлхийн даамын холбооны дэд мастер 3, спорын мастер 9, дэд мастер 26, I ба II зэрэгтэй 21, нийт 68 тамирчин эрэгтэй, эмэгтэй, хүүхэд залуус, ахмад үеийнхэн холилдон швейцарь системээр 9 өрөг оюун ухаанаа уралдуулж дүнгээ гаргалаа.

Н.МӨНХТУЯА ДАШТ-ЭЭС МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЭВ

Голландын Бейлен хотноо болж буй түргэн тоглолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн рапид тоглолтын төрөлд манай даамчин ДДХМ Насанбаярын МӨНХТУЯА мөнгөн медаль хүртлээ. Голланд улсад ажиллаж, амьдардаг тэрбээр 7 тоглохдоо 3 хожиж, 4 тэнцжээ. Ийнхүү 2019 онд Монголын даамчид насанд хүрэгчдийн ДАШТ-ээс хоёр ч медаль хүртлээ. Үүнээс өмнө 8-р сард Польшид зохиогдсон Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ДАШТ-ээс спортын мастер М.Хишигбаяр алтан медаль хүртээд байсан билээ.

ДОРНОГОВИЙН ДААМЧИД ТЭРГҮҮЛЛЭЭ

Дорноговь аймгийн ЗДТГ, Монгол улсын шилдэг дасгалжуулагч Ш.Өвгөн агсны гэр бүл, үр хүүхдүүд ивээн тэтгэж, Монголын даамын холбоо, аймгийн даамын холбоо хамтран Монгол улсын шилдэг дасгалжуулагч Ш.Өвгөн агсны нэрэмжит Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын улсын аварга шалгаруулах даамын тэмцээнийг Сайншандад зохион байгууллаа. Тэмцээнд 3 аймаг, нийслэлийн 6 дүүргийн 160 гаруй тамирчин сурагч оролцож аваргууд тодорлоо. Багийн дүнгээр Дорноговь аймаг тэргүүлж, Сонгинохайрхан дүүрэг, Баянзүрх дүүрэг удааллаа.

"НАХИА" ЛИГИЙН ТЭМЦЭЭН БОЛОВ

Өсвөрийн даамчдын "НАХИА" лигийн анхдугаар тэмцээн БЗД-ийн "Шавь" цогцолбор сургууль дээр 2019 оны 10 сарын 12-нд болов. Тэмцээнд 11 хүртэлх насны 160 тамирчин 4 насны ангиллаар өрсөлдсөн бөгөөд оролцогчдын дунд дэд мастер цолтой 9, I зэрэгтэй 32, II зэрэгтэй 19, III зэрэгтэй 15, зэрэггүй 45 даамчин байв.

7 насны охидын ангилалд 18 тамирчин оролцож 7 өрөг тоглосноос Чингэлтэй дүүргийн тамирчин Ч. Гоомарал 13 оноогоор тэргүүлж, Архангай аймгийн тамирчид Г. Хүслэнзаяа 12 оноо, Б. Ганхүү 10 оноогоор удааллаа.

ШИНЭ АВАРГУУД МЭНДЭЛСЭН АХМАДЫН УАШТ 2019

1986 оны улсын аварга, спортын мастер Ж.Нямдорж агсны нэрэмжит ахмад даамчдын улсын аварга шалгаруулах тэмцээн 2019 оны 10 дугаар сарын 11-13-ны өдрүүдэд Төмөр замын дээд сургууль дээр боллоо. 27 дахь жилдээ зохиогдсон тус тэмцээнд нийт 46 даамчин өрсөлдсөн юм.

Эрэгтэйчүүдийн 51-64 насны ангилалд 16 даамчин швейцарь системээр 7 өрөг тоглоход ДДХМ Д.Ганболд (“Энэрэл” клуб) 11 оноогоор аваргалж, спортын мастер Л.Гансүх (БЗД), спортын мастер Д.Чойжилсүрэн (“Сонгодог байрлал” клуб) нар 10 оноогоор удааллаа. Д.Ганболдын хувьд хоёр жил дараалан улсын аваргын алдрыг хүртэж байгаа аж. Тэгвэл эрэгтэйчүүдийн 65-аас дээш насны ангилалд 20 даамчин ухаанаа уралдуулж, дэд мастер Ц.Батхүү (БЗД) 12 оноо авсан амжилтаар анхны түрүүгээ хүртэж, өнгөрсөн жилийн аварга спортын мастер П.Бат-Очир (БГД) 11 оноогоор мөнгө, тус тэмцээний 5 удаагийн аварга спортын мастер Т.Пүрэвдорж (Монгени) хүрэл медалийн эзэн боллоо.

2019 ОНЫ УВС АЙМГИЙН ШИЛДЭГ ДААМЧНААР Н.ЗОЛБАЯР ШАЛГАРЛАА

Увс аймгийн даамын холбооноос уламжлал болгон зохион байгуулагддаг шилдэг даамчин шалгаруулах “FINAL 2019” тэмцээн 2019 оны 10-р сарын 11-13-ны өдрүүдэд даамын гарьд мастер клуб дээр 100-н үндсэн төрлөөр амжилттай зохион байгуулагдаж дууслаа. Уг тэмцээнд Увс аймгийн шилдэг 14 даамчин тойргийн системээр тоглож дүнгээ гаргалаа.

 

Хөвгүүдийн ангилалд

1-р байрыг ЕБ-н I сургуулийн тамирчин Н.Золбаяр боломжит 26 онооноос 19 оноо авч Увс аймгийн шилдэг даамчин цомын эзэн боллоо.

ДАХИАД Г.ГАНЖАРГАЛ, АХИАД Б.МИШЭЭЛ

Монголын даамын холбоо, “Алтан хүү” клубээс хамтран зохион байгуулдаг Дээд лигийн цувралын энэ оны найм дахь тэмцээн болох “Намрын гран-при 2019” аравдугаар сарын 4-6-ны өдрүүдэд Чингэлтэй дүүргийн 39 дүгээр сургууль дээр боллоо. Тэмцээнд ОУИМ Д.Эрдэнэбилэг, Г.Ганжаргал, М.Нямжаргал, Р.Манлай, Б.Мишээл, Б.Мөнхжин тэргүүтэй 99 тамирчин оролцож, швейцарь системээр 9 өрөг тоглолоо.

СПОРТЫН МАСТЕР Ж.НЯМДОРЖИЙН НЭРЭМЖИТ АХМАД ДААМЧДЫН 2019 ОНЫ УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ

Нийтлэг зүйл
1. Тэмцээний зорилго нь 1986 оны улсын аварга, спортын мастер Жавзангийн Нямдоржийн гэгээн дурсгалыг мөнхжүүлэх, 27 дахь удаагийн ахмад даамчдын улсын аварга тамирчныг шалгаруулахад оршино.
2. Тэмцээнийг Монголын даамын холбоо, Ж.Нямдорж агсны гэр бүл, үр хүүхдүүд хамтран 15 дахь жилдээ зохион байгуулна.

А.ГЕОРГИЕВИЙН 10 ДАХЬ ТҮРҮҮ

Африк тивийн Зааны ясан эрэг улсын нийслэл Ямусукро хотноо зохиогдсон эрэгтэйчүүдийн 60 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөлөө. 12 улсын 20 тамирчин бараг гурван долоо хоногийн турш тойргоор өрсөлдөхөд ОХУ-ын их мастер Александр Георгиев 28 оноогоор аваргалж, дэлхийн аваргын 10 (!) дахь түрүүгээ авсан юм. Мөнгөн медалийг Хятадын залуу од, 15 настай Пан Имин хүртэв. Тэрбээр 8 хожиж, 11 тэнцэн нийт 27 оноо авч, чансаагаа +102-оор ахиулсан юм. Хүрэл медалийг Латвийн их мастер Гунтис Валнерис хүртлээ.

Г.ГАНЖАРГАЛЫН ЭЭЛЖИТ ЯЛАЛТ

Швейцарь системээр 10 өрөг тоглож дүнгээ гаргахад ОУИМ Г.Ганжаргал (Ирээдүй клуб) 16 оноогоор аваргалж, ДДХМ Ц.Сүхбат (Хасу-Мегастарс клуб), ОУИМ Д.Эрдэнэбилэг (Шинэ Монгол) нар удааллаа. Шагналт IV-V байранд ДДХМ Ц.Хашчулуун (Дебют клуб), спортын мастер З.Ганбаатар (Хөлөгт тоглоом клуб) нар шалгарсан бол эмэгтэйчүүүдийн ангилалд ОУИМ Б.Мишээл (Ирээдүй клуб), ДДХМ Б.Мөнхжин (Хасу-Мегастарс клуб), өсвөрийн ангилалд спортын мастер А.Дашчирэв (Сонгодог байрлал клуб), Б.Анужин (Хасу-Мегастарс клуб) нар тэргүүлсэн юм.

Их мастер Г.Ганжаргалын хувьд Дээд лигийн сүүлийн дөрвөн цувралын гуравт нь ийнхүү түрүүлээд байна.

Удахгүй болох үйл явдал

Товлогдсон үйл явдалгүй