Мэдээ

“НАРТЫН ГОЛОМТ” ХХК-ИЙН НЭРЭМЖИТ “НАМРЫН ГРАН-ПРИ 2019” ДЭЭД ЛИГИЙН ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ

Нэг. Нийтлэг зүйл

  1. Тэмцээний зорилго нь 2019 оны Өсвөр, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчдын бэлтгэлжилтийг хангахад оршино.
  2. Монголын даамын холбоо, “Алтан хүү” клуб, ЕБС-ийн 39-р дунд сургууль, европ сантехникийн худалдааны “Нартын голомт” ХХК-иуд хамтран зохион байгуулна.
  3. Тэмцээн Монголын даамын холбооны дүрмийн дагуу явагдана.
  4. Оны шилдэг даамчныг тодруулах “Final 2019” тэмцээнд оролцох тамирчдыг сонгон шалгаруулахад тус тэмцээний дүнг тооцно.

А.МОГИЛЯНСКИЙ: ЭНЭ МИНИЙ СҮҮЛЧИЙН ТЭМЦЭЭН

- Та хэдэн жил даам тоглож байна вэ. Томоохон амжилтуудаасаа дурдаач?

- Даамын спортоор хичээллээд 60 гаруй жил өнгөрч. Хамгийн том амжилт гэвэл 1979 онд ЗХУ-ын аварга болж байснаа хэлнэ. Бага зэргийн аз таарсныг ч дурдах хэрэгтэй байх. Ригад болсон тэр тэмцээнд Гантварг, Кореневский, Дыбман, Лещинский, Мищанский, Щёголев, Ципес, Корхов нарын шилдгүүд бүгд оролцсон. Тэрчлэн 1987 оны ЗХУ-ын аваргаар Кореневский, Валнерис, бид гурав адилхан оноотой гарч, нэмэлт тоглолтоор ялагчийг тодруулахад Кореневскийд хожигдон, хүрэл медаль хүртэж байлаа. 1980 оны ДАШТ-д аравдугаар байр эзэлж байсан удаатай. Мөн 1992, 2005 оны Пан-Америкийн, 1991, 1993, 1997, 2007 оны АНУ-ын аварга.
Би энэ жил 77 нас хүрч байна. Энэ удаагийн “USA Open 2019” тэмцээн миний хувьд сүүлчийн тэмцээн. Насны эрхээр даамыг өндөр түвшинд тоглох боломж улам хомсдсоор байгаа учраас дахиж тоглохгүй ээ.

- Намтрыг тань уншиж байхад Беларусь, Латвийн аварга хүртэл болж байсан юм билээ...

- Уг гарлаа ярьвал би украин үндэстэн. Ээжийнхээ гэдсэнд байхдаа Харьковт байсан хэрэг. 1942 онд германчууд Украиныг эзлэх үеэр хүмүүсийг Узбекистан, Казахстан, Гүрж рүү нүүлгэн шилжүүлсэн. Ээж маань Гүрж рүү явахаар хуваарилагдаад эхний галт тэргэнд сууж амжаагүй, хоёр дахиар нь явсан юм билээ. Гэтэл эхний цувааг немцүүд замд нь юу ч үлдээлгүй бөмбөгдсөн гэдэг. Ингэж л би гэдэг хүн нарлаг Гүржид мэндэлсэн юм даа. Хожим Латви, Беларусьт ажиллаж, амьдарч байхдаа тэндхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, нэг бус удаа түрүүлж байсан.

М.ШИЙРАВЖАМЦ, Г.ХЭРЛЭНМӨРӨН НАР АВАРГАЛАВ

Монголын даамын холбооноос 12 дахь удаагийн оюутны улсын аварга шалгаруулах тэмцээнээ 2019 оны есдүгээр сарын 20-22-ны өдрүүдэд зохион байгууллаа. Техник технологийн дээд сургууль дээр болсон тус тэмцээнд эрэгтэй 33, эмэгтэй 12 тамирчин өрсөлдсөн юм.

ХҮҮХДИЙН СПОРТЫН VI ИХ НААДМЫН ДҮН МЭДЭЭЛЭЛ

Монголын хүүхдийн спортын VI их наадмын зуун буудалт даамын тэмцээн 2019 оны 9 дүгээр сарын 12-14-ний өдрүүдэд Хан-Уул дүүргийн Ажилчны соёлын ордонд боллоо. 1999 оноос эхлэн зохиогдсон тус наадмын хөтөлбөрт зуун буудалт даамын спорт 2003 оноос эхлэн багтсан түүхтэй. Энэ удаагийн хүүхдийн наадмын шигшээ тэмцээнд 6000 орчим тамирчин спортын 38 төрлөөр өрсөлдсөн билээ.

Ц.ХАШЧУЛУУН ХАМГИЙН ӨНДӨР ОНООТОЙ

Монголын даамын холбоо, “Алтан хүү” клубээс хамтран зохион байгуулдаг Дээд лигийн тэмцээн туулах замынхаа 2/3-ыг ардаа орхилоо. Тодруулбал хоёрдугаар сарын 22-24-нд зохиогдсон “Чингис Опен”, гуравдугаар сарын 31-нд зохиогдсон рапид, дөрөвдүгээр сарын 19-21-нд зохиогдсон Хаврын гран-при, тавдугаар сарын 24-26-нд зохиогдсон Зүтгүүрийн депогийн тэмцээн, долдугаар сарын 6-нд зохиогдсон “Эрчим Кап”, наймдугаар сарын 16-18-нд зохиогдсон “Эрдэнэт Опен” тэмцээнүүдэд давхардсан тоогоор 568 даамчин оролцжээ.

2019 ОНЫ ОЮУТНЫ УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ

Нэг. Нийтлэг зүйл
- Тэмцээний зорилго нь зуун буудалт даамыг сурталчлан хөгжүүлэх, 2019 оны оюутны улсын аваргуудыг шалгаруулахад оршино.
- Тус тэмцээнийг Монголын даамын холбоо, Техник технологийн дээд сургууль, 1975, 1977 оны улсын аваргын хүрэл медальт, спортын мастер С.Лхагвасүрэн агсны гэр бүл, үр хүүхдүүд хамтран зохион байгуулна.
- Тэмцээн Монголын даамын холбооны дүрмийн дагуу явагдана.

ОРОС ДААМЫН УЛСЫН АВАРГУУД ТОДОРЛОО

64 буудалт даамын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн 8-р сарын 24-25-ны өдрүүдэд Техник технологийн дээд сургууль дээр боллоо. Орос даамын төрлөөр зохиогдсон тус тэмцээнд нийт 45 тамирчин өрсөлдсөн бөгөөд ОХУ-ын Эрхүү муж, Буриадын даамчид ирж оролцсон юм. Швейцарь системээр 9 өрөг тоглож дүнгээ гаргахад эрэгтэйчүүдээс спортын мастер Б.Пүрэвбаатар 14 оноо авсан амжилтаар аваргалж, ДДХМ Г.Гэрэлболд 13, спортын мастер Б.Сэр-Од 12 оноогоор мөнгө, хүрэл медалийн эзнээр тодорлоо. Харин эмэгтэйчүүдээс спортын мастер Б.Анужин 14, ДДХМ Б.Нандинцэцэг 13, спортын мастер Г.Энхтуяа 11 оноогоор эхний гурван байр эзэлсэн байна. Дашрамд сонирхуулахад 64 буудалт даамын УАШТ өмнө нь 1953, 1954, 1956, 2008, 2015, 2016, 2017, 2018 онуудад зохиогдож байжээ. 

Ц.ОТГОНБИЛЭГИЙН ЭХНИЙ УЧРАА И.ТРОФИМОВ

Есдүгээр сарын 14-нөөс аравдугаар сарын 4-нд Кот д'Ивуар буюу Зааны ясан эрэг улсын нийслэл Ямусукро хотноо эрэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах 60 дахь удаагийн тэмцээн болно. Шилдэг 20 даамчин тойргийн журмаар өрсөлдөх тус тэмцээнд Монгол Улсыг төлөөлж, "Хийморь хөлөг" клубийн тамирчин ОУМ Цэрэнбямбын ОТГОНБИЛЭГ оролцоно. Тэрбээр өнгөрсөн жил Азийн АШТ-д амжилттай оролцож, дээрх эрхийг авсан билээ. Ц.Отгонбилэг нь өдгөө Япон улсад сурч байгаа бөгөөд спортын мастер Ц.Эрдэмбилэг, М.Бямбасүрэн нарын хамтаар ДАШТ-ий бэлтгэлээ базааж байгаа юм.

М.ХИШИГБАЯР ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО

Хэдхэн сарын өмнө Узбекистанд болсон Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Ази тивийн АШТ-ээс алтан медаль хүртэж байсан спортын мастер Мижгээгийн ХИШИГБАЯР ээлжит амжилтаа гаргаж, дэлхийн аварга боллоо. Тодруулбал, наймдугаар сарын 21-31-нд Польш улсын Закопане хотод зохиогдсон 100 буудалт даамын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ДАШТ-д аваргалжээ. Гурав дахь удаагаа зохиогдсон тус тэмцээнд 14 улсын 80 шахам тамирчин оролцсон бөгөөд эмэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдсөн тэрбээр 4 хожиж, 3 тэнцэн, нийт 11 оноо авсан амжилтаар түрүүлсэн аж.

А.ГЕОРГИЕВ, Т.ТАНСЫККУЖИНА НАР “XINGQIU CUP 2019”-Д АВАРГАЛАВ

Долоо дахь жилдээ зохиогдсон “Xingqiu cup 2019” тэмцээн 8-р сарын 17-22-ны өдрүүдэд БНХАУ-ын Лишуй хотод явагдаж дүнгээ гаргав.

Энэ удаагийн тэмцээнд нийт 109 даамчин 9 өрөг тоглож дүнгээ гаргахад эрэгтэйчүүдийн ангилалд 1-р байрыг ОУИМ А.Георгиев (ОХУ) 14, 2-р байрыг ОУИМ А.Гетманский (ОХУ) 13, 3-р байрыг ОУИМ Г.Валнерис (Латви) 13 оноогоор тус тус эзэлсэн бол эмэгтэйчүүдийн ангилалд 1-р байрыг ОУИМ Т.Тансыккужина (ОХУ) 13, 2-р байрыг ОУИМ В.Мотричко (Украйн) 12, 3-р байрыг ОУИМ Н.Садовска (Польш) 12 оноогоор тус тус эзэллээ.

 

Удахгүй болох үйл явдал

Товлогдсон үйл явдалгүй