Мэдээ

Б.МӨНХЖИН "USA OPEN 2019"-ИЙН ДЭД АВАРГА

АНУ-ын Нью-Йорк мужийн Хантингтон хотноо "USA Open 2019" олон улсын тэмцээн болж өндөрлөлөө. Тус тэмцээнд манай 4 тамирчин оролцсоноос ОУИМ Б.Мөнхжин 9 оноогоор II, ОУИМ Р.Манлай 9 оноогоор V, ОУИМ Б.Мишээл 8 оноогоор IX, дэд мастер Б.Нандинчимэг 4 оноогоор XIII байр тус тус эзэлжээ. Тэмцээний аваргаар ОУМ Евгений Скляров (АНУ) тодорсон байна.

Ц.ХАШЧУЛУУН "ЭРДЭНЭТ ОПЕН 2019"-ИЙН ЯЛАГЧ

Спортын мастер Ч.Хишгээгийн нэрэмжит ERDENET OPEN дээд лигийн тэмцээн 2019 оны 8 дугаар сарын 16-18-ны өдрүүдэд Орхон аймагт боллоо. Тус тэмцээнд 6 аймаг, 5 дүүрэг, 7 клубийн нийт 99 тамирчин ухаанаа уралдуулсан бөгөөд оролцогчдыг цол зэргээр нь ангилбал ОУИМ 1 ДДХМ 6 спортын мастер 17, дэд мастер 33 байв.

Спортын мастерын 1 баллыг 3 тамирчин биелүүлсэн бөгөөд үүнээс Г.Сүхбат (Дархан-Уул), Б.Сайнжаргал (Орхон) нар спортын мастер цолны болзлоо хангав. Мөн Г.Ууганжаргал (Завхан) дэд мастер болж, Б.Амарбаясгалан (Чингэлтэй) дэд мастерын 2 балл, Ш.Сумъяадорж (Дорноговь), З.Аргабилэг (Сонгинохайрхан), Х.Баттулга (Алтан хүү) нар 1 балл биелүүлжээ.

ДАШТ-Д ОРОЛЦОХ ТАМИРЧИД ТОДОРЛОО

Дүн гарахад залуучуудын ангилалд эрэгтэйчүүдээс А.Түшигбаяр (АШУҮИС), Б.Гантогтох (ХААИС), Ц.Чинзориг (СЭЗИС), эмэгтэйчүүдээс Э.Маргад (Хэнтий), Г.Хэрлэнмөрөн (Идэр ИС), Б.Отгон-Эрдэнэ (Ач АУИС) нар УАШТ болон сорилго тэмцээний нийлбэр дүнгээр эхний гурван байрт шалгарч, ДАШТ-д оролцох болзлоо биелүүлсэн байна. Харин өсвөрийн 8-10 насны ангилалд хөвгүүдээс Х.Өнөмөнх (Ирээдүй клуб), Б.Лхагватогтох (Өвөрхангай), Н.Амарбаясгалан (ЧД), охидоос Ц.Цацрал (Ирээдүй клуб), Ц.Мягмарсүрэн (Увс), Г.Шинэсаран (Дорноговь), 11-13 насны ангилалд хөвгүүдээс Б.Сүхбат (Орхон), А.Дашчирэв (Сонгодог байрлал клуб), С.Болор (Өмнөговь), охидоос Э.Хүслэн (Алтан хүү клуб), Б.Есүй (Сонгодог байрлал клуб), Н.Налжормаа (Дорноговь), 14-16 насны ангилалд хөвгүүдээс Б.Энхрийлэн (БЗД), Б.Түвшин (Дорноговь), С.Мөнх-Оргил (Өмнөговь), охидоос Б.Анужин (Хасу-Мегастарс клуб), Б.Мөнхжин (Хасу-Мегастарс клуб), Г.Дүүрэнбилэг (Хэнтий) нар шалгарлаа.

УУЛЗАЛТ ТЭМЦЭЭНД МОНГОЛЫН БАГ ТҮРҮҮЛЭВ

Тэмцээний багийн төрөлд хоёр төрөлтийн нийлбэрээр манай даамчид боломжит 48 онооноос 35.5-ыг авсан амжилтаар аваргалж, Эрхүү мужийн I баг 27.5 оноогоор удаалав. Харин Эрхүү II, Буриадын багууд адилхан 16.5 оноотой гарч, нэмэлт түргэн тоглолтоор ялагчийг тодруулахад Буриадын даамчид ялсан. Дашрамд сонирхуулахад манай нөөц тоглогчид болох ДМ П.Сурмаасүрэн, Г.Шинэсаран, I зэргийн тамирчин Т.Энхсүлд нар хүн дутуу Буриадын багийн бүрэлдэхүүнд орж тоглосон юм.

Харин хувийн төрөлд 64 буудалтын блиц тэмцээнд эрэгтэйчүүдээс Д.Никифоров (Иркутск), В.Номогоев (Усть-Орд), Д.Филатов (Иркутск), эмэгтэйчүүдээс Г.Хэрлэнмөрөн, Э.Хүслэн, Э.Энххүслэн (бүгд Монгол), 100 буудалт даамын блиц төрөлд эрэгтэйчүүдээс Р.Манлай (ОУИМ), М.Овсянников (Иркутск), Д.Никифоров (Иркутск), эмэгтэйчүүдээс Э.Хүслэн, Г.Хэрлэнмөрөн, П.Сурмаасүрэн (бүгд Монгол) нар медалийн эзэд болцгоосон.

35 ЖИЛИЙН ДАРААХ УУЛЗАЛТ

Дэлхийн даамын холбооны мастер, 1988 оны улсын аварга Д.Ганболд, түүний гэр бүлийнхнийг даамын хүрээнийхэн андахгүй. Түүний аав, "Энэрэл" клубийг үүсгэн байгуулагч, өдгөө 80 насыг зооглож буй Монгол Улсын гавьяат багш Д.Дорж мастер одоо ч хөлгийн ард хүүхэд, залуустай ухаанаа уралдуулсаар. Тэрбээр энэ жилийн Азийн АШТ-ий ахмадын ангилалд түрүүлсэн билээ. Түүнчлэн төрсөн эгч Д.Найгалмаа, Д.Дэлгэрмаа, дүү Сүхбаатар нар нь даамын спортын дэд мастер цолтой.

СОНИРХОГЧДЫН ЛИГИЙН III ЦУВРАЛ ӨНДӨРЛӨВ

Зуун буудалт даамын 1-3-р зэрэгтэй тамирчид болон зэрэггүй даам сонирхогчид оролцдог энэхүү тэмцээн 2019 оны долдугаар сарын 28-ны ням гаригт Хан-Уул дүүргийн Ажилчны соёлын ордонд амжилттай явагдаж дүнгээ гаргалаа.

I, II зэрэгтэй даамчдын ангилалд:

Т.Баянжаргал 15 оноогоор 1-р байр (Хөлөгт тоглоом клуб)

М.Гантогтох 14 оноогоор 2-р байр (Баянзүрх дүүрэг)

Б.Тулга 14 оноогоор 3-р байр (Баянгол дүүрэг)

III зэрэгтэй болон зэрэггүй даамчдын ангилалд:

Д.Болдоо 16 оноогоор 1-р байр (Баянгол дүүрэг)

ДДХМ Ц.ХАШЧУЛУУН ТҮРҮҮЛЭВ

“Роял” олон улсын дээд сургууль, “Дебют” клубтэй хамтран зохион байгуулдаг Зуны рапид тэмцээн 2019 оны долдугаар сарын 27-ны бямба гаригт боллоо. Дөрөв дэх жилдээ зохиогдсон тус тэмцээнд нийт 68 тамирчин өрсөлдсөн юм.

Дүн гарахад “Дебют” клубийн тамирчин ДДХМ Ц.Хашчулуун боломжит 18 онооноос 16-г авсан ажилтаар тэмцээний ялагчаар тодорлоо. Удаах байрт “Ирээдүй” клубийн тамирчин ОУИМ Г. Ганжаргал, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ДДХМ Ц.Сүхбат нар шалгарлаа.

ИХ МАСТЕР Г.ГАНЖАРГАЛ ТҮРҮҮЛЭВ

Дулааны цахилгаан станц IV төрийн өмчит хувьцаат компанийн нэрэмжит “Эрчим Кап 2019” өндөр зэрэгтэй даамчдын тэмцээн өнгөрөгч бямба гаригт Хан-Уул дүүргийн Ажилчны соёлын ордонд боллоо. Гурав дахь жилдээ болсон тус тэмцээн түргэн тоглолтын төрлөөр зохиогдож, нийт 83 тамирчин оролцсон байна.

Швейцарь системээр 9 өрөг тоглож дүнгээ гаргахад олон улсын их мастер Г.Ганжаргал (“Ирээдүй” клуб) 16 оноогоор аваргалж, Дэлхийн даамын холбооны мастер Г.Гэрэлболд (“Энэрэл” клуб), спортын мастер Д.Эрдэмбилиг (“Эрчим” клуб) нар тус бүр 14 оноогоор удааллаа. Тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд СМ Е.Ариунзаяа (“Дебют” клуб), ДДХМ Э.Хүслэн (“Алтан хүү” клуб), ахмадын ангилалд ДМ Г.Алтангэрэл (ЧД), Б.Баатарсүрэн (СХД), өсвөрийн U-17 ангилалд СМ А.Дашчирэв (“Сонгодог байрлал” клуб), У.Номин-Эрдэнэ (“Ирээдүй” клуб), U-12 ангилалд ДМ Б.Баасанбар (“Сонгодог байрлал” клуб), СМ Э.Энххүслэн (БЗД) нар шагналын эзэд болжээ.

“ТАШКЕНТ 2019” ТООНЫ ХЭЛЭЭР

  • Энэ удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас 46 тамирчин оролцлоо. Эдгээрээс 30 тоглогч медаль хүртжээ.
  • Монголын баг тамирчид нийтдээ 59 медаль (15 алт + 25 мөнгө + 19 хүрэл) хүртсэн. Тухайлбал 100 буудалт даамын үндсэн төрөлд 6 алт, 5 мөнгө, 3 хүрэл, блиц төрөлд 2 алт, 7 мөнгө, 5 хүрэл, рапид төрөлд 2 алт, 8 мөнгө, 5 хүрэл, 64 буудалт даамын үндсэн болон блиц төрлөөс тус бүр 1 хүрэл, рапид төрөлд 1 мөнгөн медаль зүүжээ. Харин турк даамын төрөлд 5 алт, 4 мөнгө, 4 хүрэл медаль хүртэн, багаараа тэргүүлсэн байна.

Э.ХҮСЛЭН, Г.ГЭРЭЛМАА НАР БЛИЦ ТӨРӨЛД АВАРГАЛАВ

Өнөөдөр (6.30) Азийн аварга шалгаруулах тэмцээний блиц төрөл болж өндөрлөлөө. Түргэвчилсэн тоглолтоос Монголын баг тамирчид 2 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртсэн байна. Тэмцээний эмэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн ангилалд ДДХМ Э.Хүслэн, 8 хүртэлх насны охидын ангилалд I зэргийн тамирчин Г.Гэрэлмаа нар аваргалжээ.

Удахгүй болох үйл явдал

Товлогдсон үйл явдалгүй