Мэдээ

ADC-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР Ч.БАТ-ЭРДЭНЭ, ГЕНСЕКЭЭР Г.ГАНЖАРГАЛ АЖИЛЛАНА

Узбекистаны нийслэл Ташкент хотноо даамын Ази тивийн АШТ болж байгаа билээ. Энэ үеэр Le Grande Plaza зочид буудалд Азийн даамын холбоо (ADC)-ны ээлжит их хурал болж, БНХАУ, Япон, Монгол, Казахстан, Узбекистан, Афганистаны төлөөлөгчид оролцлоо. Хурлаар бүс нутагт даамын спортыг хөгжүүлэх талаар хэлэлцэж, 2021 оны тивийн АШТ-ийг Казахстан улс хүлээн авахаар болжээ. Харин 2020 оных хаана зохиогдох талаар тодорхой шийдвэр гаргасангүй.

БАС НЭГЭН ИХ МАСТЕР "ТӨРӨВ"

Узбекистан улсад болж буй Ази тивийн АШТ-ий зуун буудалт даамын үндсэн төрөл өндөрлөлөө. Энэ төрлөөс манай тамирчид 6 алт, 5 мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ. Тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд түрүүлсэн ДДХМ Баатарсүхийн МӨНХЖИН, эмэгтэй ангилалд аваргалсан ДДХДМ Баярын МИШЭЭЛ нар Олон улсын их мастер цолны болзлыг хангасан байна. Тэрчлэн ахмадын ангилалд спортын мастер Д.Дорж, U-17 насны охидын ангилалд дэд мастер У.Баяржаргал, U-14 насны охидын ангилалд спортын мастер Н.Лхагвадолгор, U-8 насны охидын ангилалд I зэргийн тамирчин Г.Гоомарал нар алтан медалийн эзэд болжээ.

Б.МИШЭЭЛ ИХ МАСТЕРЫН БОЛЗОЛ ХАНГАЛАА

Узбекистан улсын Ташкент хотноо үргэлжилж буй Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн дуусахаас нэг өргийн тоглолтын өмнө Дэлхийн даамын холбооны дэд мастер Баярын МИШЭЭЛ тус тэмцээнд түрүүлэх болзлыг ханган ОЛОН УЛСЫН ИХ МАСТЕР-ын болзлыг хангалаа.

Тэрээр энэ жил 15 настай бөгөөд манай улсаас хамгийн залуудаа энэ өндөр цолонд хүрч байна. Б.Мишээл 2016 оноос эхлэн Азийн АШТ-д тасралтгүй оролцож байна.

Азийн АШТ-ий үндсэн төрлийн тэмцээн маргааш өндөрлөнө

Т.ТАНСЫККУЖИНАГИЙН 6 ДАХЬ ТҮРҮҮ

Энэ сарын 11-23-ны өдрүүдэд ОХУ-ын Якутск хотноо зуун буудалт даамын эмэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах 44 дэх удаагийн тэмцээн болж өндөрлөлөө. Тэмцээнд дөрвөн тивийн есөн орны шилдэг 16 тамирчин ухаанаа уралдуулсан. Манай улсаас Дорноговь аймгийн харьяат, “Алтан хүү” клубийн тамирчин, Дэлхийн даамын холбооны мастер Энхболын Хүслэн өрсөлдсөн бөгөөд 13 настай тэрбээр тус тэмцээний хамгийн залуу оролцогч байлаа. Түүний хувьд өнгөрсөн жилийн Азийн АШТ-д амжилттай тоглож, дэлхийн томчуудтай “гар зөрүүлэх” эрхийг авсан юм.

СОНИРХОГЧДЫН УЛСЫН АВАРГУУД ТОДОРЛОО

Даам сонирхогчдын улсын аварга шалгаруулах хоёр дахь удаагийн тэмцээн 2019 оны зургадугаар сарын 7-9-ний өдрүүдэд Архангай аймгийн төв Цэцэрлэг хотноо боллоо. Монголын даамын холбоо, Архангай аймгийн даамын холбооноос хамтран зохион байгуулсан тус тэмцээнд эрэгтэй 135, эмэгтэй 63 тамирчин оролцсон юм. Швейцарь системээр 9 өрөг тоглож дүнгээ гаргахад эрэгтэйчүүдээс Говьсүмбэр аймгийн тамирчин, спортын дэд мастер Ё.Бат-Өлзий боломжит 18 онооноос 17-г авсан амжилтаар түрүүлж, дэд мастер Б.Сайнжаргал (Орхон аймаг) 15, дэд мастер Ц.Цолмон ("Ирээдүй" клуб) 14 оноогоор удаалсан байна.

ОУИМ Г.ГАНЖАРГАЛ ТҮРҮҮЛЭВ

Энэ жилээс эхлэн Монголын даамын холбооны Дээд лигийн хүрээнд зохиогдох болсон тус тэмцээнд 98 тамирчин ухаанаа уралдуулсан. Швейцарь системээр 9 өрөг тоглож дүнгээ гаргахад боломжит 18 онооноос 15-ыг авсан амжилтаар ОУИМ Г.Ганжаргал (“Ирээдүй” клуб) тэргүүллээ. Их мастерын хувьд энэхүү тэмцээнд өмнө нь 1996, 1998, 2000, 2004, 2005 онуудад түрүүлж байсан юм. Түүний шавь 15 настай спортын мастер Б.Мишээл (“Ирээдүй” клуб) олон улсын цолтнуудтай маш сайн тоглож, эмэгтэйчүүдээсээ хамгийн өндөр амжилтыг үзүүлэн, 14 оноогоор нээлттэй ангилалд удаалсан байна. Хүрэл медалийг спортын мастер Э.Энх-Эрдэнэ (“Дебют” клуб) мөн адил 14 оноогоор хүртсэн. Шагналт IV-VIII байрыг ДДХМ Г.Гэрэлболд (“Энэрэл” клуб), ОУИМ Р.Манлай (“Алтан хүү” клуб), Д.Эрдэнэбилэг (“Шинэ Монгол” сургууль), ДДХМ Ц.Сүхбат (“Хасу-Мегастарс” клуб), Д.Ганболд (“Энэрэл” клуб) нар эзэлсэн.

ДААМ СОНИРХОГЧДЫН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ 2019 ОНЫ ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ

Нэг. Нийтлэг зүйл

          1. Тэмцээний зорилго нь хөдөө орон нутагт даамын спортыг сурталчилах, хичээллэгсдийн хамрах хүрээг өргөжүүлэх, сонирхогчдын улсын аваргуудыг тодруулахад оршино.

          2. Монголын даамын холбоо, Архангай аймгийн Засаг даргын тамгын газар, Биеийн тамир, спортын газар, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, тус аймаг дахь МДХ-ны салбар зөвлөл хамтран тэмцээнийг зохион байгуулна.

          3. Тэмцээн Монголын даамын холбооны дүрмийн дагуу явагдана.

Хоёр. Хугацаа зохиогдох газар, бүртгэл

СОНИРХОГЧДЫН ЛИГИЙН II ЦУВРАЛ БОЛОВ

"Сонирхогчдын лиг" хоёр дахь удаагийн тэмцээн 2019 оны тавдугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн Ажилчдын соёлын ордонд амжилттай явагдаж дүнгээ гаргалаа. Энэ удаагийн тэмцээний I, II зэрэгтэй ангилалд 84, зэрэггүй болон III зэрэгтэй ангилалд 57 даамчин оролцож оюун ухаанаа сорин өрсөлдөв. Нийт 9 өрөг тоглож дүнгээ гаргахад

I, II зэрэгтэй даамчдын ангилалд:

1-р байр: Т.Баянжаргал 16 оноо Завхан аймаг
2-р байр: Г.Золбоо 14 оноо Ирээдүй клуб
3-р байр: М.Оргил 14 оноо Алтан хүү клуб

СПОРТЫН МАСТЕР Ц.САНДУУЗЫН НЭРЭМЖИТ ЗҮТГҮҮРИЙН ДЕПОГИЙН ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ

Нэг. Нийтлэг зүйл

  1. Тэмцээний зорилго нь зуун буудалт даамын спортыг сурталчлан хөгжүүлэх, уламжлалт тэмцээнийг сэргээх, 2019 оны Ази тивийн АШТ-д оролцох даамчдын бэлтгэлжилтийг хангахад оршино.
  2. Монголын даамын холбоо, “Алтан хүү”, УБТЗ-ын Татах хэсгийн “Дөл” клуб, даамын спортын ууган мастеруудын нэг, 1969 оны улсын аварга, спортын мастер Л.Сандууз агсны гэр бүл, үр хүүхдүүд хамтран зохион тус тэмцээнийг зохион байгуулна. 
  3. Тэмцээн Монголын даамын холбооны дүрмийн дагуу явагдана.
  4. Тэмцээний дүнг Дээд лигийн чансааны оноо цуглуулахад тооцно.

2019 IMSA WORLD MASTERS CHAMPIONSHIP ЭХЭЛЛЭЭ

Олон улсын оюуны спортын холбоо (IMSA)-ны 2019 IMSA World Masters Championship тэмцээн БНХАУ-ын Хэбэй мужийн Хэншуй хотноо эхэллээ. Тус тэмцээн шатар, зуун буудалт даам, го, бриж, сянчи (хятад шатар)-ийн төрлүүдээр зохиогдож байна. Даамын тэмцээнд Дэлхийн цомын цувралуудаас цуглуулсан оноогоороо шалгарсан эрэгтэй, эмэгтэй тус бүр шилдэг 18 тамирчин оролцож байна. Энэ сарын 18-ныг дуустал үргэлжлэх тус тэмцээн рапид, блиц төрлөөр зохиогдох бөгөөд бүх оролцогчид эзэлсэн байраасаа шалтгаалан төрөл тус бүрт эрэгтэйчүүд 800-6500, эмэгтэйчүүд 500-5500 еврогийн шагнал хүртэх юм.

Удахгүй болох үйл явдал

Товлогдсон үйл явдалгүй